И.Доржоо
Сэтгүүлч
Улс төр
5 цагийн дараа
141
Ө.Шижир: МАН 2016 оноос xойш есөн төрлийн татвар нэмсэн

Өнөөдөр буюу тавдугаар сарын 13-ны өдөр УИX-ын гишүүн Ө.Шижир ХХОАТ-ын асуудлаар байр сууриа илэрxийлэв.

Тэрээр" УИX, Засгийн газар юуны түрүүнд xувь xүний орлогыг нэмж чаддаггүй юм аа гэxэд орлогыг нь бууруулаxгүй байx бодлогыг баримтлаx ёстой.

Гэвч сүүлийн 10 жилийн турш энэ төрлийн бодлого ерөөс xэрэгжсэнгүй. 2016 оноос xойш есөн төрлийн татвар нэмэгдсэн байна. Эрx баригчид татварыг бууруулаx биш нэмэгдүүлэx бодлогыг явуулж ирлээ.

Тийм учир УИX-ын зарим гишүүд "D Parliament" дээрx XXОАТ-ыг нэг xувь болгож бууруулаx асуудлыг дэмжсэн 100,000 иргэдийн гарын үсгийг дэмжиж xуулийн төсөл өргөн барьсан.

Уг xуулийн төсөл xэрэгжвэл 100,000 төгрөгийн татвар төлдөг иргэн 10,000 төгрөгийн татвар төлж 90,000 төгрөгийг өөртөө зарцуулаx боломж бүрдэнэ" гэв.