

Сэргээгдэх эрчим хүчний Жүнжинь датагийн Улаанцав дахь бааз нь БНХАУ-ын томоохон хот, муж, төр, хувийн хэвшлийн дата мэдээллийг хадгалж, дахин ашиглуулах нөөц бааз суурь бөгөөд мэдээллийг аюулгүй, стандартын дагуу хөргүүртэй байгууламжид халгалахдаа сэргээгдэх эрчим хүчээр дата серверийн эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах цогцолбор юм.
Улаанцав дахь энэхүү дата баз нь 2021 оноос эхлэн төлөвлөж, 2025 онд ашиглатад оруулж, үйл ажиллагаагаа өргөжүүлж эхэлжээ. Тус төсөл нь нийт 30 гаруй га талбайг хамарч, нийт 91 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийгдээд байна. Үүний үр дүнд 450,000 м.кв бүхий барилга байгууламж барьж ашиглалтад оруулсан.
Мөн Тус төв нь өнөөдрийн байдлаар 338,000 кВт-д эрчим хүчийг хэрэглэж байна. Цаашид 720,000 кВт хүртэл эрчим хүчний хэрэглээтэй бааз болохоор төлөвлөж, барилга байгууламж, серверийн төвөө өргөтгөн барьж байгаа юм байна.

Тус дата төвийн жилийн хэрэглээ 2.19 тэрбум кВт·ц-т хүрэх бөгөөд 100% сэргээгдэх эрчим хүчээр цахилгааны хэрэглээгээ хангах юм байна. Энэхүү дата төв нь БНХАУ-ын төр болон бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн дата мэдээлэл хадгалөх 12 серверийн танхим байгуулж, 25,000 компьютерийн тавиур байршуулаад байна.

Энэхүү дата төвийн эрчим хүчний хэрэглээг хангах сэргээгдэх эрхчим эрчим хүчний төсөл нь 2024 оны 10 дугаар сараас 2025 оны 9 дугаар сарын хооронд хийгджээ. Жүнжинь датагийн Улаанцав дахь баазийн сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтад 1.63 тэрбум юанийг өнөөдрийн байдлаар зарцуулаад байна.
200,000 кВт, цахилгаан үйлдвэрлэх хүчин чадал бүхий салхин сэнсний 26 ширхэг турбин байгууламж, Нарны эрчим хүчний 100,000 кВт эрчим хүч үйлдвэрлэх станц зэргийг 30 орчим га талбайд байрлуулж, ашиглалтад оруулжээ.
Нарны эрчим хүчний станц дээр нэг талын давхар бүрхүүлтэй N төрлийн 710Wp нарны хавтанг ашигладаг байна. Жүнжинь дата төв н 220 кВ-ын дэд станцыг 2025 оны 6 дугаар сарын 19-нд ашиглалтад оруулжээ.

Үйл ажиллагааны үр дүнгийн хувьд төсөл бүрэн хүчин чадлаараа сүлжээнд холбогдсоны дараа жил бүр 854 сая кВт·ц цахилгаан үйлдвэрлэх бөгөөд шинэ эрчим хүчний суурилуулалтын ашиглалтын түвшин нь 96.8 хувиас дээш байхаар төлөвлөсөн гэнэ.

Төслийн ногоон цахилгаан хэрэглээний орлого 40 хувьд хүрч, нийт нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 480,000 тонн бууруулах боломжтой гэж компанийн удирдлага танилцууллаа.

