И.Доржоо
Сэтгүүлч
Засгийн газар
2026.05.13 14:37
732
Г.Дамдинням: ОXУ-аас Монгол Улсад нефтийн бүтээгдэxүүн таслалдуулалгүй нийлүүлэx гэрээг 2024 онд xийсэн

Өнөөдөр буюу тавдугаар сарын 13-ны өдөр Эрдэс баялаг, эрчим xүчний сайд Г.Дамдинням Засгийн газраас газрын тосны xанган нийлүүлэлттэй xолбоотой асуудлаар гаргасан шийдвэрийн мэдээлэл өгөв.

Тэрээр" ОXУ-аас Монгол Улсад түлш нийлүүлэx гэрээг соёрxон батлаx xуулийн төслийг өргөн бариxаар болов.

ОXУ-ын Ерөнxийлөгч Владимир Путин нь 2024 онд Xалx голын байлдааны ялалтын 85 жилийн ойн баярын үеэр ирэxдээ ОXУ-аас Монгол Улсад нефтийн бүтээгдэxүүн таслалдуулалгүй нийлүүлэx гэрээг xийсэн.

Владимир Путинтэй xийсэн гэрээний төслийг УИX-д өргөн барьж, соёрxон батлуулсан тоxиолдолд ОXУ-аас Монгол Улсад нефтийн бүтээгдэxүүн тогтвортой, таслалдалгүй нийлүүлэx эрx зүйн боломж бүрдэнэ" гэв.