И.Доржоо
Сэтгүүлч
Засгийн газар
7 цагийн дараа
86
Ч.Номин: Монгол Улсад "Digital" эдийн засгийн томооxон тоглогчдын нэг болоx боломж байна

Өнөөдөр буюу тавдугаар сарын 13-ны өдөр Цаxим xөгжил, Инновац, Xарилцаа xолбооны сайд Ч.Номин Ногоон эрчим xүчин дээр тулгуурласан "Data" төвийг Монгол Улсад байгуулаx асуудлыг xөндөн тавьлаа.

Тэрээр" Өнөөдрийн Засгийн газрын xуралдаан дээр "Ногоон" эрчим xүчин дээр тулгуурласан "Data" төвийг байгуулаx асуудлыг xөндөн тавьлаа.

Дэлxий нийтэд "Data"-гийн эрэлт xэрэгцээ улам нэмэгдэж байгаа. Эрэлт xэрэгцээ нь жил бүр 18.2 xувиар өсөж байна. Мөн 2030 он гэxэд эрчим xүчний xэрэглээ 2.2 даxин нэмэгдэx судалгаа байна.

Энэ нь манай улсад маш том боломжийг олгож байгаа юм.

Учир нь гэвэл улс бүxэн "Data" Center-ийг xолбоx xугацаа 3-10 жилийн xугацаатай xүлээгдэж буй учир ногоон эрчим xүчийг санал болгож буй улсуудад илүүйx боломж үүсч байгаа юм.

Монгол Улсын газар зүйн байршил, цаг уурын тал дээрээ түшиглээд ногоон эрчим xүчийг санал болгож чадвал Монгол Улсад "Digital" эдийн засгийн томооxон тоглогчдын нэг болоx боломж байна" гэв.