

Улаанцавын Хунфү хөдөө аж ахуйн ХХК нь Бээжингийн Дашин дүүрэг, Улаанцав хотын хамтран байгуулсан хүлэмжифн аж ахуй. Үндсэн үйл ажиллагаанд нь хүлэмжийн тариалан, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа, хүнсний ногооны боловсруулалт, хадгалалт багтдаг.
Тухайлбал тус компанийн ажилтны хэлж буйгаар энэхүү харагдаж буй хүлэмжнээс 10 сарын турш улаан лооль хураан авдаг байна. 30 га газарт хүнсний ногоо тариалдаг бөгөөд 10 мянган тонн нарийн ногоо хураан авдаг байна.
Улаанцавын Хунфү компани технологийн дэвшил, хүлэмжийн аж ахуйн шинэ тоног төхөөрөмжийг нэвтрүүлж, органик тариалалтыг үлгэрлэж буй юм байна. Тухайлбал хятадын “Sam's Club, Metro” зэрэг дээд зэрэглэлийн супермаркетуудад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байна.
Улаанцав Хунфү хөдөө аж ахуйн ХХК нь 2023 оноос эхлэн “Газар тариалан мал аж ахуйн үйлдвэрлэлийг хослуулан хөгжүүлэх хотын тэргүүлэх аж ахуйн нэгжээр тодорчээ.
Хунфү хөдөө аж ахуйн компани нь их дээд сургууль, орон нутгийн засаг захиргаа, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны платформ байгуулж, Хятадын хөдөө аж ахуйн их сургууль, Хятадын хөдөө аж ахуйн үинжлэх ухааны академи, Бээжингийн хөдөө аж ахуйн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Өвөр Монголын их сургуулийн цэцэрлэгжүүлэлтийн дээд сургууль зэрэг судалгааны байгууллагуудтай “үйлдвэрлэл - сургалт - судалгаа, мэргэжлийн боловсон хүчний сургалт” төслийг идэвхтэй дэмжин ажиллахын зэрэгцээ орон нутгийн иргэдийг ядуурлаас гаргахад дэмжлэг үзүүддэг байна.
