

Ковид өвчний дараагаас цочмог халдварт өвчний дэгдэлт болон хөдлөлзүйд өөрчлөлт орсон. Өмнө нь гэдэсний халдвар, амьсгалын замын халдвар тус бүр хөдлөлзүй тархах хугацаа нь улиралжилтаараа өөр өөр байсан бол одоо бүх улиралд бүртгэгдэх боллоо.
Гар хөл амны өвчний хувьд гарын сарвуугаар цэврүүт тууралт гарах, хоолой залгиур амны салст дээр тууралт үүсэх байдлаар илэрдэг. Энэ нь энтервирусын халдвар учир ерөнхий хордлогын шинж мөн илэрнэ.
Сүүлийн хоногуудад өвчний тохиолдлын тоо нэмэгдсээр байна. Бүх насны хүн өвдөх эрсдэлтэй боловч хүүхдүүд ихэвчлэн өвдөж байгаа нь халдвар дамжихдаа агаар дусал болон хүрэлцэх замаар дамждагтай холбоотой.
Гар хөл амны өвчнөөр өвдөөд эмнэлэгт эмчлүүлээд гарсан боловч дахин өвдөх тохиолдол гарч байна. Энэ нь гар хөл амны өвчин үүсгэгч вирус нь олон хэв шинжтэй учир нэг удаа өвдөөд дархлаа тогтдог өвчнүүдтэй адил биш учир ариун цэвэр, ахуйн дэглэм бариагүйгээс дахин өвдөх эрсдэл үүсээд байна.
Сургуулийн болон сургуулийн өснөх боловсролын хүүхдийн байгуулагуудад сурах бичгээ дамжуулж хэрэглэх, тоглоомоо хоорондоо дамжуулж тоглох, амнаасаа идэх зүйлсээ хуваах зэрэг эрсдэлт хүчин зүйл байгаа учраас өвчний дэгдэлт ихсэж байна.
Гар хөл амны өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд гарын ариун цэврийг маш сайн сахих, хатуу гадаргууд чийгтэй цэвэрлэгээ хийх, хүүхдийн сургууль цэцэрлэгүүдэд дундаа хэрэглэдэг тогтоом болон сурах бичгийг тогтмол савантай усаар угааж цэвэрлэх, ариутгах шаардлагатай.
Хүүхдүүддээ мэдлэг олгож урьдчилан сэргийлэлтийг зааж өгөх, хамтдаа хэрэглэдэг зүйлсүүдээ угааж цэвэрлэн энгийн зөв дадлыг хэвшүүлэх хэрэгтэй.
