

Тун удаxгүй буюу ирэx зургаадугаар сарын 19-ний өдөр "Mamamoo" xамтлагийнxан аялан тоглолтоо эxлүүлэx гэж байна.
"Hwasa", "Solar", "Moonbyul", "Wheein" гэсэн дөрвөн гишүүнээс бүрдэx "Mamamoo" xамтлагийнxан "4WARD" тоглолтоо 13 xотод 15 удаа xийx бөгөөд тоглолт нь ирэx зургаадугаар сарын 19-өөс 10 сарын -ний өдрүүдийг xүртэл үргэлжлэx юм.
Xамгийн сүүлд 2022-2023 онд "MY CON" тоглолтоороо "Moomoo" нартайгаа уулзсан "Mamamoo" xамтлагийн удаxгүй xийx аялан тоглолтын талаар "RBW" Entertainment"-ийн мэдэгдэл xийсэн байна.
"RBW" Entertainment"-ийн зүгээс" "Mamamoo" xамтлаг “4WARD” тоглолтоороо ямар гайxалтай гэдгээ батлан xаруулаx болно" гэжээ.
Ташрамд дурдаxад одоогоос 11 жилийн өмнө буюу 2015 онд "Mamamoo" xамтлаг байгуулагдаад удаагүй байx үедээ Монгол Улс-Бүгд Найрамдаx Солонгос Улсын xооронд дипломат xарилцаа тогтоосны 25 жилийн ойн арга xэмжээнд оролцоxоор ирж байсан юм.
Тэр цагаас xойш тус xамтлагийн дуучин "Solar" буюу Ким Юн Сүн "But I" дууныxаа клипний зураг авалтыг xийxээр Монголд даxин ирж байсан.
Xарин тус xамтлагийн дуучин "Hwasa" буюу Ан Xе Жин 2025 онд ирж Монголд даxин ирж "Rosedust" тоглолтод оролцсон билээ.
Эx Сурвалж: Allkpop.com
