И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
4 цагийн дараа
137
Танилц: Өнөөдөр болоx үйл явдлууд

Өнөөдөр болох үйл явдлын тойм


Өнөөдөр Гэр бүлийн өдөр тохиож байна
                                                                    

09:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

09:30-13:30 цагт: Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2023-2025 онд “Хүний эрх ба цахим технологи” олон нийтийн хяналт шалгалт хийсэн тайлангаа “Галлериа Улаанбаатар”-д танилцуулна.  

10:00-18:00 цагт: Монголын энтертайнмент технологийн салбарын шинэлэг технологи, шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулдаг “MET EXPO 2026” хоёр дахь жилдээ "M Bank Arena"-д болно. 

11:30 цагт: "Алтайгаа номтой хот болгоё" 10 мянган ном цуглуулах аяны талаар зохиолч Т.Эрхэмбаяр, зохиолч, яруу найрагч Н.Пүрэв, яруу найрагч, сэтгүүлч Т.Сайхнаа, Говь-Алтай аймгийн номын сангийн захирал Я.Одгэрэл нар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Иргэдийн төлөөлөл Туулын хурдны замын ажлыг бүрэн зогсоох хуулийн үндэслэлийг нотлох баримтаар баталгаажуулсан тухай “Зууны мэдээ” сонины үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. 

13:00 цагт: Уудам Монгол сургууль, Хүүхдийн урлан бүтээх төвийн монгол уран бичлэгийн төвийн багш Г.Болормаа, уран зургийн багш Н.Баатарцогийн шавь Н.Амарсайханы уран бичлэгийн анхны үзэсгэлэнг Уудам Монгол сургуульд нээнэ. 

19:00 цагт: “Монгол дуунууд-Алтан үе” тоглолт Соёлын төв өргөөнд болно.

19:00 цагт: Монгол ардын урлагийг түгээн дэлгэрүүлэгч уран бүтээлчид, байгууллагууд хамтран “Сэтгэлд эгшиглэх ардын аялгуу” тоглолтыг МҮЭСТО-д тоглоно.

 

Хилийн чанадад:

-БНЭУ-ын Гандинагар хотод Хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ саоын 12-17-нд болж байна.

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.