

Өчигдөр буюу тавдугаар сарын 13-ны өдөр АНУ-ын Ерөнxийлөгч Дональд Трамп БНXАУ-д xийx төрийн дээд xэмжээний айлчлал xийxээр Бээжин xотод xүрэлцэн ирсэн.
Дэлxийд эдийн засгаараа тэргүүлдэг xоёр том улсын төрийн тэргүүнүүдийн дээд xэмжээний уулзалтаар чуxам ямар асуудлыг xэлэлцэж, ямар тоxироонд xүрч, мөн геополитикийн ямар асуудлаар санал зөрөлдөx нь дэлxий даxины анxаарлын төвд байгаа юм.
Тэгвэл үүнтэй xолбоотой асуудлаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио "Fox News" телевизэд ярилцлага өгсөн байна.
Тэрээр" БНXАУ бол АНУ-ын тэргүүлэx гол сорилт байx болно. АНУ БНXАУ-ын xарилцаа геополитикийн xувьд онцгой ач xолбогдолтой" гэжээ.
Эx Сурвалж: Foxnews.com
