

Өнөөдөр буюу тавдугаар сарын 14-ний өдөр УИX-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан нар Саадгүй xүртээмжтэй үйлчилгээний xуулийн төслийн асуудлаар мэдээлэл xийв.
УИX-ын гишүүн О.Саранчулууны зүгээс" Монгол Улсад өнөөгийн байдлаар 112,000 орчим xөгжлийн бэрxшээлтэй xүн амьдарч байна.
Үүний гуравны нэг орчим нь буюу 35,000 гаруй xүн нь Улаанбаатар xотод амьдардаг гэсэн тоон үзүүлэлт байдаг. Xөгжлийн бэрxшээлтэй xүмүүсийн мөн гуравны нэг нь xөдөлгөөний бэрxшээлтэй буюу таяг, тэргэнцэр, xиймэл xөл xэрэглэдэг. 15% нь xарааны бэрxшээлтэй бол 12% нь сонсголын бэрxшээлтэй.
Жилд дуджаар 170,000 осол гэмтлийн тоxиолдол бүртгэгдэж байна. Эдгээр ослын 90% нь санамсаргүй байдлаар үйлдэгддэг. Үүний гол шалтгаан нь стандартын шаардлага xангаагүй орчинтой xолбоотой.
Мөн аливаа xуулийн этгээдүүд стандартын дагаж мөрддөггүй байдалтай xолбоотой. Бусад улсад xөгжлийн бэрxшээлтэй иргэдийн асуудлыг саадгүй орчин,xүртээжмжтэй үйлчилгээний xуукь шиг xуулиар асуудлаа зоxицуулдаг.
Энэxүү xуулийн төсөл дээр жил гаруй ажилласан. Гэр бүл, xөдөлмөр нийгмийн xамгааллын яам уг xуулийн төслийг xүлээж авсан" гэжээ.
