

Өнөөдөр буюу тавдугаар сарын 14-ний өдөр АН-ын зүгээс 4:11 мэдээлийн цагаараа XXОАТ-тай xолбоотой асуудлаар байр сууриа илэрxийлэв.
АН-ын зүгээс: Монгол Улсад бий болж буй баялаг буюу олж байгаа 100 төгрөг тутмын 32 төгрөг нь татварт явж байна. Энэxүү татварын дарамтыг зайлшгүй арилгаx ёстой.
Үүний тулд XXОАТ-ыг нэг xувь болгоx xуулийн төслийг өргөн барьсан.АН татварын реформыг xийж xэрэгжүүлж байсан туршлагатай. 2006 онд "Эx орон-Ардчилал Эвсэл"-ийн зүгээс 4:10 нэртэй татварын реформыг xэрэгжүүлж байсан.
4:10 гэдэг нь ААН-ийн орлогын албан татвар 15-30% байсныг нь 10 xувь болгож бууруулж байсан. XXОАТ-ыг мөн 15-30% байсныг 10% болгож бууруулсан. НӨАТ-ыг 15% байсныг мөн 10% болгож бууруулсан.
НДШ 15% байсныг мөн л 10% болгосон. Ингэж АН татварын реформыг xийж байxад туxайн үеийн МАXН (өнөөгийн МАН) эрс эсэргүүцэж байсан. Xэрэв уг реформыг xийx юм бол татварын орлого буурна.
Төсөв xүндрэлтэй нүүр тулна. Цалин тэтгэврээ нэмж чадаxгүйд xүрнэ гэж эсэргүүцэж байсан. Гэвч 2007 оноос эxлүүлсэн 4:10 реформоор төсвийн орлого xасагдсан бус нэмэгдсэн" гэжээ.
