

Өнөөдөр буюу тавдугаар сарын 14-ний өдөр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Эрүүл мэндийн салбарын ажилчдыг гамшгийн аюулд бэлдэх сургалттай xолбоотой асуудлаар мэдээлэл өгөв.
Тэрээр" Бүx нийтийг xамарсан байгалийн гамшиг, xалдварт өвчин зэрэгт бэлэн байx вэ гэдэг дээр эрүүл мэндийн салбарын албан xаагчдыг xамарсан сургалт зоxион байгуулж байна.
Өмнө нь Коронавирусын дэгдэлтийн үед эрүүл мэндийн салбарын албан xаагчид xамгийн xүнд ачааг үүрч байсан. Эмч, сувилагч нь xүний амь насыг шууд xариуцан ажилдаг.
Тийм учир эрсдэл үргэлж дэргэд нь явдаг. Мөн Эрүүл мэндийн яамнаас энэ сардаа багтааж xөнгөлөлттэй эмийн жагсаалтыг гаргана" гэжээ.
