Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албаны гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргах чадавхыг нэмэгдүүлэх, байгууллагуудын харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор зохион байгуулж байгаа “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль” удирдах бүрэлдэхүүний штабын дадлагаар хоёрдахь өдрөө үргэлжилж байна.
“Гамшгийн үеийн Эрүүл мэндийн улсын алба, Сурталчилгааны улсын албаны удирдлага зохион байгуулалт, хариу арга хэмжээ, харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах команд штабын сургууль 3 үе шаттайгаар энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм.