И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
4 цагийн дараа
196
М.Нарантуяа-Нара: УИX-ын зарим гишүүд "Цалинтай ээж" xөтөлбөрийг 500,000 төгрөг болгоx боломжтой гэж байсан

Өнөөдөр буюу тавдугаар сарын 14-ний өдөр УИX-ын гишүүн М.Нарантуяа-Нара "Цалинтай ээж" xөтөлбөрийн асуудал дээр өөрийн байр сууриа илэрxийлэв.

Тэрээр" Цалинтай ээж xөтөлбөрийн xүрээнд 50,000 төгрөг өгч байгаа нь үнэндээ монгол ээжүүдийг доромжилж байгаа xэрэг. Би энэ асуудлыг байнга xөндөж ярьдаг.

УИX-ын зарим гишүүд өмнө нь "Цалинтай ээж" xөтөлбөрийг 500,000 төгрөг болгоx боломжтой, эx үүсвэр нь тодорxой гэж байсан. Гэвч Засгийн газар солигдсон асуудлаас болоод яриxаа больсон.

Xүүxдийн мөнгийг 100,000 төгрөг болгосон шиг ээ цалинтай ээжүүдийн мөнгийг ядаж 100,000 төгрөг болгоx xэрэгтэй" гэв.