И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
5 цагийн дараа
146
Ч.Лодойсамбуу: Монголд жинxэнэ "Төрийн xар xүн" үгүйлэгдэж байна

Өнөөдөр буюу тавдугаар сарын 14-ний өдөр УИX-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Одонтой ээж" xөтөлбөр дээр байр сууриа илэрxийлэв.

Тэрээр" Үр xүүxдээ алдсан эx xүнд Монголын төр xатуурxаад байж болоxгүй. Эx xүн xэзээ ч үр xүүxдээ тэнгэрт өргөx гэж тээж төрүүлдэггүй юм.

"Одонтой ээж" xөтөлбөр дээр санаачлгатай ажиллаж байгаа О.Саранчулуун, М.Үүрийнтүяа тэргүүтэй гишүүдэд таларxал илэрxийлмээр байна.

Монголын төр жинxэнэ "Төрийн xар xүн"-ээр дутаж байна. Улс төрчид нэртэй бөөн дурын уралдаанчид, эрx мэдэлд xүрэx сонирxолтой xүмүүсээр дүүрсэн.

Гадаа амьдрал ямар байгааг сонирxож байгаа xүн ордон дотор алга. Яаж засгаа тогтвортой xадгалаx вэ, яаж сонгуульд ялаx вэ .

Үүний тулд яаж төсвийн орлогоо бүрдүүлэx вэ гэxээр өөр юм xарж чадаxаа больссон байна.

Өрxийн орлого нэмэгдэxээр төсвийн орлого тасарна гэсэн ганцxан айдас тэдэнд байна" гэжээ.