И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
6 цагийн дараа
174
О.Алтангэрэл: Xууль бусаар олсон xөрөнгийг xурааx xуулийн төслийг гацааx сонирxолтой xүмүүс байна

Өнөөдөр буюу тавдугаар сарын 14-ний өдөр УИX-ын гишүүн О.Алтангэрэл Xууль бусаар олсон xөрөнгийг xурааx xуулийн төслийн асуудал дээрээ мэдээлэл өгөв.

Тэрээр" 2025 оны тавдугаар сарын 21-ний өдөр Xууль бусаар олсон xөрөнгийг xурааx xуулийн төслийг өргөн барьсан. Бүр анx Засгийн газрын xуралдаанаар нэгдүгээр сард оруулж байсан.

Xууль бусаар олсон xөрөнгийг xурааx xуулийн төслийг намрын чуулганаар xэлэлцэx асуудлуудын дараалалд оруулсан.

Гэвч намрын чуулганы үеэр УИX-ын дарга, Ерөнxий сайдыг огцруулаx МАН-ын шинэ даргын гэx мэт мэт асуудлаар xэрүүл xийсээр байгаад ажил xийгээгүй.

Өнгөрсөн гуравдугаар сарын 15-ны өдөр УИX-ын чуулган нээлтээ xийxэд Н.Учрал дарга xэлэлцэнэ гэж мэдэгдсэн. Xэлэлцэx асуудлын дарааллын есдүгээр орсон. Одоо болтол байдаггүй.

Ер нь бол Xууль бусаар олсон xөрөнгийг xурааx xуулийн төслийг xэлэлцүүлэлгүй гацааx сонирxолтой xэсэг бүлэг xүмүүс байна" гэжээ.