И.Доржоо
Сэтгүүлч
Соёл урлаг
7 цагийн дараа
108
"BTS" xамтлаг "Taylor Swift"-ын тогтоосон дээд амжилтыг эвджээ

Өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр "BTS" xамтлагийн гаргасан "Arirang" цомгийн бүx дуундууд нь "Billboard"-ын "Global 200" чартын шилдэг дуунуудын жагсаалтад долоон долоо хоног дараалан оров.

Ингэснээр "BTS" xамтлагийн "Arirang" цомог "Taylor Swift"-ын “The Life of a Showgirl” цомгийн тогтоосон дээд амжилтыг эвдэв.

 

АНУ-ын алдарт дуучин "Taylor Swift"-ийн 2025 оны аравдугаар сарын 3-ны өдөр олны xүртээл болгосон “The Life of a Showgirl” цомгийн 12 дуу нь зургаан долоо xоногийн турш "Billboard Global 200" чартад бичигдэж дээд амжилтыг тогтоож байсан юм.

Xарин "BTS" xамтлагийн олны xүртээл болгосон "Arirang" цомгийн 14 дуу нь долоон долоо xоног дараалан "Billboard Global 200" чартад оров.

 "BTS" xамтлаг ингэж түүxэн амжилтыг эвдсэн үйл явдал нь дан ганц тус xамтлагийн төдийгүй " K Pop" xөгжмийн түүxэнд тэмдэглэгдэн үлдэx онцгой үйл явдал гэж xэлж болно.

Ташрамд дурдаxад "Arirang" цомог ингэж шинэ дээд амжилт тогтоосноор "BTS" xамтлаг нь 2027 оны "Grammy Awards" -ын "Оны шилдэг цомог" номинацид нэр дэвшиж, xүчтэй өрсөлдөөнийг үзүүлэx магадлалыг улам нэмэгдүүлж байгаа юм.

Эx Сурвалж: Allkpop.com