

УИХ-ын гишүүн О.Номинчимэг өнөөдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт ажиллав. Тэрээр, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн (Нийтийн өмчийн тухай хууль) төслийг ахалж ажиллаж байгаа юм. Энэхүү суурь хуульд 30 жил бодлогын томоохон шинэчлэл хийгдээгүй.
Нийслэлийн өмчийн харилцааны газрын удирдлага, мэргэжилтнүүд өмчийн бүртгэл, хяналт сул гээд ужгирсан олон асуудлын шийдлийн гарц хэмээн хууль батлагдахыг хүлээж байгаагаа онцолж байв.
Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа болон мэргэжилтнүүд нийслэлийн өмчийг эзэмших, ашиглах хамгаалах оновчтой бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх замаар өмчийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх, эзэмшил ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн чадавхыг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатайг тайлбарлаж, санал болон байр сууриа илэрхийллээ.

Менежментийн гэрээгээр, түрээсийн гэрээтэй хэмээн өмчийг үнэгүйдүүлэх, завших шамшигдуулах тохиолдол ч цөөнгүй гарчээ. Тухайлбал:
Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах “Монгол шуудан” ХК-ийн 36 дугаар салбарын байр өмчид бүртгэгдээгүй байсан байна. Бүртгэлгүйгээр түрээсэлж ашиг олж байсныг АТГ -т шилжүүлж, нийслэлийн өмчид бүртгэжээ.
