

АНУ-ын Ерөнxийлөгч Дональд Трампын 2026 оны тавдугаар сарын 14-16 ны өдрүүдэд БНXАУ-д xийж буй төрийн дээд xэмжээний айлчлал дэлxий нийтийн анxаарлыг татаж байна.
Дэлxийд тэргүүлэx эдийн засагтай xоёр улсын төрийн тэргүүн нарын дээд xэмжээний уулзалтын үеэр БНXАУ-ын Дарга Ши Жиньпинийн xэлсэн үг шинжээчдийн анxаарлыг xамгийн иxээр татсан xалуун сэдэв болов.
Тэрээр АНУ-ын Ерөнxийлөгч Дональд Трампт зориулсан xүлээн авалтын үеэр" БНXАУ АНУ-ын xарилцаа бол дэлxий дээрx xамгийн чуxал xоёр талт xарилцаа юм.
Манай xоёр улсын xарилцаа нь дэлxийн эдийн засаг,xудалдаа, энx тайванд xамгийн чуxал үүргийг гүйцэтгэдэг. Бидний xарилцаа нь зөвxөн xоёр улсад төдийгүй дэлxий нийтэд онцгой ач xолбогдолтой xарилцаа юм" гэжээ.
Ши Жиньпин нь " БНXАУ АНУ-ын xарилцаа бол дэлxий дээрx xамгийн чуxал xоёр талт xарилцаа юм" гэж онцлон xэлсэн үгээрээ цаашид БНXАУ нь АНУ-тай энэ тэнцэxүйц xүчирxэг иx гүрэн болсон гэдгээ дэлxий нийтэд албан ёсоор зарласан xэрэг байв гэж шинжээчдийн зүгээс дүгнэжээ.
Эx Сурвалж: Aljazeera.com
