И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2 цагийн дараа
116
Өнөөдөр “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” орон даяар болно

Өнөөдөр болох үйл явдал

 

09:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10:00 цагт: Монгол Улсын макро эдийн засаг, төсөв, санхүүгийн өнөөгийн байдал, цаашдын хандлага” хэлэлцүүлэг УИХ-ын Тамгын газарт болно.

10:00-18:00 цагт: Монголын энтертайнмент технологийн салбарын шинэлэг технологи, шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулдаг “MET EXPO 2026” хоёр дахь жилдээ "M Bank Arena"-д болж байна.

11:00-16:30 цагт: Соёлдоо хайртай гэр бүл” музейн соёлын боловсролын өдөрлөгийг Чойжин ламын сүм музейд зохион байгуулна.

14:00 цагт: “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” орон даяар болно.

15:00 цагт: Сонгинохайрхан дүүрэг дэх “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийг нээнэ.

19:00 цагт: Монгол дуунууд-Алтан үе” тоглолт Соёлын төв өргөөнд болно.

19:00 цагт: Монгол ардын урлагийг түгээн дэлгэрүүлэгч уран бүтээлч, байгууллагууд хамтран “Сэтгэлд эгшиглэх ардын аялгуу” тоглолтыг МҮЭСТО-д тоглоно.

 

-Чойжин Ламын Сүм Музей энэ сарын 15-наас 9 дүгээр сарын 15 хүртэл зуны цагийн хуваарийн дагуу 09:00-18:00 цагт ажиллана. 

-"Тэрбум мод тарих үндэсний өдрүүд" зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

 

Орон нутагт:

Төв аймгийн Мөнх-Алдарын талбайд Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026”-ийн нээлт “Илүү их уншъя-Эх дэлхийгээ хайрлая” уриан дор болно.

 

Хилийн чанадад:

БНЭУ-ын Гандинагар хотод Хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-17-нд болж байна. 

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Эx Сурвалж: МОНЦАМЭ