Соёл урлаг
6 цагийн дараа
133
Ч.Ганжавхлан: Улаанбаатарын 10 гаруй номын дэлгүүрийг хэсээд ч олж чадахааргүй номнууд бүгд цугласан байгаа

Монголчууд  маань “Номын баяр”-аар номыг даган чуулж, даган баясаж номын сайхан үйл хэргээр чуулдаг үндэсний сайхан баяр болжээ. Хамгийн ах номын баярт оролцож байснаасаа хойш 13 дахь жилдээ буюу хавар намар гээд  нийт 20 гаруй удаа оролцож байна. Энэ хугацаанд 10 гаруй ном бичсэн байна.

Өглөө тэргээ түрэн орж ирэхдээ ном бичдэг, номын баярт оролцдог, бие биенээ таньдаг, шинэ бүтээлүүдийг нь хүлээдэг болсон номын садангуудтайгаа тааралдлаа.

Монгол улс шиг үндэсний хэмжээнд номын баярыг хуульчилж жилд 2 удаа тэмдэглэдэг улс ховор байх шиг байна.

 Номны зах зээлийн хувьд цаасан номноос цахим номруу маш хурдтай шилжчихсэн байгаа үед ийм их цаасан номоор  энэ соёлыг авч үлдэж буй нь номын баяр их онцлогтой.

Манай асар “Мангасын ам” нэртэйгээр номын баяртаа оролцож байна. Ном өөрөө сайн муу бүх л юмтай  учир Нарантуулын ард дэлгээд тавьсан байдаг худалдаа шиг уншигчид өөрсдийн сонголтоор эндээс эрдэнэ ч олж чадна хог ч олж чадах учир ингэж нэрлэсэн.

Миний 10-аад жил бичээд ирсэн номнууд бол миний өөрийн туулсан амьдрал үзэж харсан, ойлгож ухаарсан зүйлүүд. Ном бол заавал миний тухаа байх албагүйгээр миний үзэл санаа, өнцгүүд байж болох учир би өөрийн ботио 10 хуваагаад биччихсэн гэж бодож байна.

Бүх хүмүүстээ номын баярын мэндийг хүргэе.  3 хоногийн турш төв талбайдаа сайхан чуулаад, зохиолчтойгоо уулзаж гарын үсэг авч, олон номнуудыг хөнгөлттэй олж авах боломжтой байдаг шүү. Мөн Улаанбаатарын 10 гаруй номын дэлгүүрийг хэсээд ч олж чадахааргүй номнууд бүгд цугласан байгаа учир энэ сайхан баярт оролцож байгаадаа баяртай байна.