

Энэ бол Дөрвөн давхар, 4000 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий Роботын 4S дэлгүүр юм. Энд робатыг хөгжүүлэх судалгаа, хөгжүүлэлт, туршилт явагдана. Мөн зах зээлийн хэрэглээнд нэвтрүүлсэн робатыг худалдан борлуулдаг. Засвар үйлчилгээг хүртэл үзүүлж байна. 100 гаруй дэвшилтэт робот тус дэлгүүрт суурилуулагджээ.
Дэлхийн анхны бүтэн биеийн ухаалаг роботуудын 4S дэлгүүр нь роботын борлуулалт, сэлбэг хэрэгслийн хангамж, борлуулалтын дараах үйлчилгээ, мэдээллийн санал хүсэлтийг хүлээн авч, сайжруулалт, хөгжүүлэлийг цогцоор нь хийж байна. Та эндээс робот худалдан авахаас гадна түрээслэн авах боломжтой.
Энэхүү 4 давхар барилгын Нэгдүгээр давхар нь биет ухаалаг роботын олон нийтэд үзүүлж, туршилтыг хэрэглээнд нэвтрүүлэх хэсэг байрлаж байна. Хоёрдугаар давхар нь шинжлэх ухааныг сурталчлах, дараагийн шатны робат бүтээгдэхүүнийг хөгжүүлж, худалдах хэсэг байрлаж байна. Гуравдугаар давхар нь мэргэжлийн техникийн үзлэг, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ үзүүлдэг. Дөрөвдүгээр давхар нь дээд зэрэглэлийн эрдэмтэдийн арга туршлагаа хуваалцдаг орон зай.

Робот хөгжүүлдэг мэргэжилтнүүд ажлаа уялдуулах, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлууд явагддаг. Энэхүү барилга нь робот хөгжүүлэлтийн инновацийн загварыг гүнзгий хэрэгжүүлснээр үйлчилгээний загваруудад шинэ жишиг тогтоож, салбарын стандартчилагдсан үйлчилгээний загвар, хэрэглэгчийн туршлагыг бий болгосон байна. Цаашилбал роботын салбарын сүлжээнд “Судалгаа, хөгжүүлэлт - үзүүлэн таниулах -борлуулалт – үйлчилгээ” гэсэн нэгдсэн цогцолборыг үр дүнтэй сайжруулах алхам болжээ.
Тухайлбал робот ресторан гэх мэт энд үйл ажиллагаа явуулж буй дэвшилтэт бизнесүүдтэй гүнзгий хамтран ажиллах боломжийг нээж байна. Энэхүү нэгдсэн платформ нь роботын компаниудад судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг зах зээлийн хэрэглээнд нэвтрүүлэх боломжийг нээж, мэдээлэл цуглуулах, бүтээгдэхүүний туршлилтыг давтах бодит бөгөөд үр дүнтэй хувилбаруудыг олгодог давуу талтай.

Үүний зэрэгцээ, үйлчлүүлэгчдэд дэвшилтэт роботын технологи, үйлчилгээг таньж мэдэх боломжийг олгож байна гэв.
2025 оны Дэлхийн роботын хурлын үеэр 4S дэлгүүрийн робат аж үйлдвэрийн үйлчилгээний инновацийн чухал ололт амжилт болсныг олонд танилцуулж, робатын хөгжлийн шинэ шатыг эхлүүлжээ.
Роботын хөгжлийн үе шаты гбүхэлд нь хамарсан анхдагч үйлчилгээний загвар нь роботын салбарын үйлчилгээг ганц бүтээгдэхүүний үзэсгэлэнгээс экологийн үйлчилгээний дараагийн үе шат болгон стратегийн өөрчлөлтийг буй болгосныг харуулж, дэлхийн роботын салбарын экосистемийг байгуулах “Ижуан төлөвлөгөө”-г эхлүүлэх үндсэн шалтгаан болжээ.
