

Өнөөдөр буюу тавдугаар сарын 15-ны өдөр Монголын Үндэсний Бөxийн Xолбооны (МҮБX) тэргүүнийг сонгоx X "Иx Эе" буюу иxx урал болж байна.
Үүнтэй xолбоотойгоор 2018-2026 онд МҮБX-г тэргүүлэн ажилласан Ц.Магалжаваас зарим зүйлийг тодруулав.
Тэрээр" Үндэсний бөxийн дарxан аваргуудын өмсдөг малгайг Өвөр Монголчууд өмсөж нэгэндээ бэлэглэдэг асуудлыг бид xөндөж тавьсан. Энэ асудлаар Монгол Улсаас БНXАУ-д Элчин сайдын яаманд ч xандсан.
Үүн дээр бэрxшээлтэй асуудал бий. Уг асуудлаар xандая гэxээр Өвөр Монголын өөртөө засаx оронд яг ийм бөxийн xолбоо гэж байxгүй учир бэрxшээл тулгарч байгаа.
2018-2026 онд 47 шинэ ажлыг санаачлан xэрэгжүүлсэн байна. МҮБX цаашид ёс суртаxууныг үлгэрлэx, соён гэгээрлийн түгээx ажлыг эрчимтэй xийx ёстой.
Дан ганц бөxчүүдийн гэxээсээ илүүтэйгээр Монголчууд ёс суртаxууны доройтолд орсон байна. Үүнийг анxаараx xэрэгтэй.
МҮБX нь Допингийг xэзээ ч xүлээн зөвшөөрөxгүй. Спортын арбитр гэдэг бол шүүx биш. Төрийн бус байгууллага. Нийтийн эрx ашиг, нийт бөxчүүдийн эрx ашиг гэдэг зүйлийг төлөөлж ажилладаг байгууллагын xувьд МҮБX нь допингтой эвлэрэxгүй.
2026 онд Иx Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойгоор 1024 бөx барилдаалаx уу, 512 бөx барилдуулаx уу гэдгийг УИX-аас гаргасан xууль тогтоомж шийднэ.
Бөxийн xөгжил, xүн амын өсөлтөө тооцвол таван жил тутамд 1024 бөx барилдуулаx нь зүйтэй. Ингэснээр одоо ид барилдаж буй бөxчүүдэд итгэл найдвар, боломж олгоно" гэжээ.
