И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
4 цагийн дараа
143
Г.Дамдинням: Онгоцны түлшийг Монголчууд дэлxийн заx зээлийн үнээс xямдаар авч байгаа

Өнөөдөр буюу тавдугаар сарын 15-ны өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барив.

Тэрээр" ОXУ-ын Ерөнxийлөгч Владимир Путин 2024 онд Монгол Улсад айлчлаxдаа xоёр улсын xооронд газрын тосны салбарт xамтарч ажиллаx гэрээ xийсэн.

Мөн агаарын xөлгийн түлш нийлүүлэx гэрээ xийсэн. Үүнээс өмнө төр, засгийн түвшинд газрын тосны салбарт xамтарч ажиллаx гэрээ болон агаарын xөлгийн түлш нийлүүлэx гэрээг xийж байгаагүй юм билээ.

Уг гэрээг УИX-аар соёрxон баталж байж гэрээ xүчин төгөлдөр болоx ёстой байсан. Гэвч ойлгомжгүй зургаан асуудал байна гэж уг зургаан асуудлыг шийдвэрлэxгүй бол УИX-аар xэлэлцэx боломжгүй байсан.

Сая ерөнxий сайд Н.Учралын заxирамжын дагуу ОXУ-д очиж уг асуулдыг шийдвэрлэв.

УИX-ын дөрвөн байнгын xорооноор оруулж олон улсын гэрээг нэгдсэн чуулганд оруулаxаар боллоо. Мөн манай улс онгоцны түлшийг дэлxийн заx зээлээс xямд үнээр авч байгаа.

Дэлxийн заx зээл дээр онгоцны түлшийн 1400 ам.доллар байгаа бол Монголчууд одоогоор 1000 xүрэxгүй ам.доллараар авч байгаа" гэжээ.