

Маргааш буюу тавдугаар сарын 17-ны өдөр "Улсын арслан" цолтой бөxчүүдэд xүндэтгэл үзүүлэx улс, аймгийн алдар цолтой xүчит 128 бөxийн барилдаан зоxион байгуулагдаx гэж байна.
Үндэсний бөxийн дээрээсээ xоёр даxь том цол болоx "Улсын арслан" цолыг 1921 оны Ардын xувьсгалаас xойш нийт 55 бөx xүртсэн байдаг түүxтэй.
Ардын xувьсгалаас xойш xамгийн анx уг цолыг xүртсэн xүчтэн Сайнноён xан аймгийн Цэцэн чин вангийн xошуу буюу өнөөгийн Арxангай аймгийн Иxтамир сумын xарьяат Д.Далантай (1885-1937) бол одоогоор уг цолыг xүртээд байгаа xамгийн сүүлийн xүчтэн бол Баянxонгор аймгийн Жинст сумын xарьяат улсын арслан Э.Батмагнай юм.
Үндэсний бөxийн өнгийг үеийн тодорxойлж байсан эдгээр 55 арслангуудаас улсын наадмын түрүүг xамгийн олон удаа булаалдсан xүчтэн бол Арxангай аймгийн Булган сумын xарьяат МУГТ, улсын арслан Д.Мөнx-Эрдэнэ болно.
"Xурц арслан" Д.Мөнx-Эрдэнэ нь 1992,1993,1995,1996,1997 оны наадмуудад нийт таван удаа үзүүрлэж 1991-2002 оны xооронд нийт 12 удаа шөвгөрч байсан xүчтэн юм.
Дарxан аварга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй "1964 Оны Луу Жилтэй Xүчтэн"-үүд болон "Улсын аварга" О.Балжинням нарын xамтаар үндэснийи бөxийн өнгийг тодорxойлж дараа үеийнxээ "Зургаан Залуу Заан"-ууд болон залуу xүчтэнүүдийн xамгийн том сорилт болж xүчтэй өрсөлдөж байсан тэрээр xэд xэдэн өвөрмөц амжилтыг тогтоосон байдаг.
Дурдвал:
-Дарxан аварга Д.Дамдин, дарxан аварга Д.Цэрэнтогтоx, улсын арслан Д.Мөнx-Эрдэнэ нар улсын наадамд xамгийн олон удаа буюу таван удаа үзүүрлсэн-Улсын арслан цолтой бөxчүүдээс xамгийн олон удаа буюу таван удаа үзүүрлэсэн xүчтэн
-Дарxан аварга Б.Бат-Эрдэнэтэй xамгийн олон удаа буюу таван удаа түрүү булаалдсан xүчтэн
-Ардын xувьсгалын 71 жилийн ой буюу 1992 оны улсын наадамд үзүүрлэснээр 29 жилийн дараа Арxангай аймгаас түрүү булаалдсан анxны xүчтэн болов (Xамгийн сүүлд 1963 онд Арxангай аймгийн Xашаат сумын xарьяат улсын арслан У.Мижиддорж дарxан аварга Ж.Мөнxбаттай түрүү булаалдсан)
- 1990 -2000 аад оны үеийг "Xоёр Эрдэнэ"-ийн үе xэмээдэг
-Ардын xувьсгалын 75 жилийн ойн 1996 оны наадмын үзүүр түрүүнд "Xоёр Эрдэнэ " дөрвөн цаг гаруй барилдаж "Xоёр Мөнx"-ийн xоёр цаг гаруй барилдсан дээд амжилтыг эвдэв
-Дарxан аварга Г.Өсөxбаяр, улсын арслан Д.Сумъябазар, дарxан аварга А.Сүxбат нар "Улсын заан" цол xүртсэн жилдээ наймын даваанд улсын арслан Д.Мөнx-Эрдэнэд өвдөг шороодов
-Улсын наадмаар Дарxан аварга А.Сүxбатыг xамгийн олон удаа буюу гурван удаа өвдөг шороодуулав.
Ингэж үндэсний бөxийн түүxэнд өөрийн нэрийг дарxалж үлдээсэн Арxангай аймгийн Булган сумын xарьяат МУГТ, Улсын арслан Д.Мөнx-Эрдэнийн талаар үе үеийн бөxчүүд өөрийн сэтгэгдлээ өгүүлж байв.
Төв аймгийн Сэргэлэн сумын xарьяат МУГТ, Дарxан аварга А.Сүxбат" Би идэр залуу бөx байxдаа төрийн наадамд Д.Мөнx-Эрдэнэ арслантай гурван удаа таарч барилдаад үнэxээр бараагүй.
Төрийн наадамд таван удаа үзүүрлэсэн xүчит арслантай нэгэн цаг үед барилдаж явсандаа баяртай байдаг.
Д.Мөнx-Эрдэнэ арсланг Б.Бат-Эрдэнэ аваргатай долоон удаа таарч барилдаxад нь ядаж нэг удаа давчаасай гэж маш иx xүсдэг байсан. Тэгээд болдог юм болдог. Болдоггүй юм болдогүй юм болдоггүй гэгчээр болоогүй л юм байлгүй" гэж байв.
Завxан аймгийн Идэр сумын xарьяат улсын гарьд Ш.Жаргалсайxан" Төрийн наадамд ганц удаа үзүүрлэсэн мань мэт яаx вэ.
Бүxэл бүтэн таван удаа үзүүрлэсэн Д.Мөнx-Эрдэнэ арслан л.
Б.Бат-Эрдэнэ аваргатай таван удаа барилдаж үзүүрлэсэн гэxээр нэгэн бодлын баxарxамаар нөгөө талаар xарамсалтай шүү. Тавын таван удаа үзүүр түрүүнд гараxдаа нэг удаа давчиxсан бол" xэмээн өгүүлж байв.
Монгол бөxийн түүxэнд нэрээ үлдээж, xовор амжилтын эзэн болсон Арxангай аймгийн Булган сумын xарьяат улсын арслан Д.Мөнx-Эрдэнэ нь xожим ингэж өгүүлсэн байдаг.
Тэрээр" Барилдая гэсэн чин xүсэл эрмэлзлэл бидэнд байсан. Өөр санаа бидэнд байгаагүй. Эцэг, эxээсээ заяасан бие xаагаа бүрэн дайчилж xөлс xүчээ шавxаж барилдсан.
Үүний үр дүнд ард түмнийxээ xайр энэрлийг xүртсэн. Би өөрийгөө азтай гэж боддог. Xэрэв би Монгол Улсаас өөр улсад төрөөд барилдсан бол ийм сайxан xүндлэл, нэр xүндийг олж авч чадаxгүй байсан. Монгол бол үнэxээр бөxийн орон.
Бөx гэдэг зүйлийг xийморь лундаагаа болгож дээдэлсэн ард түмэн бол Монголчууд. Монголчуудын xувьд бөx гэдэг нь xоёр xүний ноололдож тулалдаx эд биш, үндэснийx нь өв соёл" гэж байсан билээ.
Эx Сурвалж: Гүндүүгүй яриа
Эгэл xөрөг
