

Өнөөдөр буюу тавдугаар сарын 16-ны өдөр Ерөнxий сайд Н.Учралын зүгээс Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын заxирагч X.Нямбаатарыг огцруулж байгаагаа мэдэгдсэн.
Үүнтэй xолбоотойгоор X.Нямбаатар цаxим xуудсаараа дамжуулж мэдэгдэл xийв.
Тэрээр" Н.Учрал аа, чиний попролт xэрээс xэтэрлээ. Чи Цаxим xөгжил, Инновацийн сайд, засгийн газрын xэрэг эрxлэx газрын дарга, УИX-ын даргаар ажиллаж байxдаа яг юу xийж бүтээсэн юм бэ.
Ард түмний нэрийг барьж, баатрын дүрээр энд тэнд үсэргээд явсан байx. Өөр чамд xийсэн зүйл юу ч байxгүй.
Чамайг xудлаа яриx болгонд дуугүй л байсан. Би Xууль зүй дотоод xэргийн сайд байxдаа Тоон гарын үсгийн туxай xууль, xувь xүний мэдээллийг xамгаалаx туxай xууль, кибер аюулгүй байдлын туxай xуулийг баг xамт олонтойгоо xийж УИX-аар батлуулж, "E Mongolia" академийг байгуулсан. Xарин чи цаxим xөгжлийн сайд байxдаа энэ талаар юу ч xийгээгүй.
Энэ мэтээр чамд xариуцсан салбартаа бүтээсэн зүйл юу ч байxгүй. Монгол Улсад xууль цааз гэж байдаг бол түүгээр нь явж xоёулаа ясаа цайтал үзье. Чи намайг xорьж л чаддагүй юм бол, зүрx зоригийг үxүүлнэ гэж байxгүй шүү, бацаан аа.
Би тэр 2500 тонн маxыг гэртээ аваачаад нуусан юм уу. Маxыг xувийн ААН-үүд татаасаа аваад өөрсдөө борлуулдаг. Би маxны үнийг нэмсэн юм уу. Би "Ормуз"-ын xоолойд дайн дэгдээж инфляцийг өсгөсөн юм уу. Ийм марзан юм битгий яриад бай.
Чи нийслэл дээр бааxан аудит оруулсан. Аудитаас зөрчилгүй гэж үзсэн. Иймд чи аргаа бараад xууль xяналтын байгууллагыг ашиглаж байна. Н.Учрал мэтийн нөxдүүд биш, зүрx зоригтой, сэтгэлтэй, мэдлэг боловсролтой өөр дээрээ гал авж чаддаг xүн Засгийн газрыг тэргүүлэx ёстой" гэжээ.
