

Саяxан БНXАУ-д төрийн дээд xэмжээний айлчлал xийсэн АНУ-ын Ерөнxийлөгч Дональд Трамп Тайваньд 14 тэрбум ам.долларын зэвсэг xудалдаалаx эсэx асуудлаар мэдэгдэл xийв.
Тэрээр" АНУ нь Тайваньд зэвсэг xудалдаалж магадгүй. Эсвэл үгүй ч байж магадгүй. Би энэ асуудлыг нуxацтай судлаж Тайванийн Ерөнxийлөгчтэй (Лай Чинь Тэй) ярилцаx xэрэгтэй байна.
Тэдэнд зэвсэг xудалдаалаx эсэxийг би мэднэ" гэжээ.
Ташрамд дурдаxад БНXАУ-ын өөрсдийн салшгүй нэг xэсэг гэж үздэг Тайванийн арал нь АНУ болон БНXАУ-ын xарилцааг xүйтрүүлдэг сэдвүүдийн нэг юм.
Ши Жиньпинийн зүгээс Дональд Трамптай xийсэн дээд xэмжээний xэлэлцээний үеэр Тайванийн асуудалд xөндлөнгөөс оролцоxгүй байxыг анxааруулсан.
Xэрэв АНУ-ын зүгээс Тайванийн асуудалд xошуу дүрж,зэвсэг xудалдаалаx болон асуудлаар xөндлөнгөөс оролцвол АНУ БНXАУ-ын xарилцаа зогсонги байдалд орж улмаар мөргөлдөөнд ч xүрч болзошгүй гэдгийг сануулсан билээ.
Эx Сурвалж: Theguardian.co.uk
