

2026 оны тавдугаар сарын 18-24-нд болох үйл явдлууд
Улаанбаатарт:
5 дугаар сарын 18-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
5 дугаар сарын 18-нд: Олон улсын музейн өдөр тохионо.
5 дугаар сарын 18-нд: “COP17” бага хурлын хүрээнд Хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтыг Монголын Бизнесийн Зөвлөл (BCM) болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран зохион байгуулна.
5 дугаар сарын 18-нд: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 4 сарын үзүүлэлт танилцуулна.
5 дугаар сарын 18-нд: Олон улсын музейн зөвлөл (ICOM)-ийн 80 жилийн ой, “Олон улсын музейн өдөр”-ийг тохиолдуулан “Музейн судалгаа: Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.
5 дугаар сарын 18-нд: Олон улсын музейн өдөрт зориулан “Энэрэхүйн хүч” үзэсгэлэнг Богд Хааны ордон музейд нээнэ.
5 дугаар сарын 18-нд: “Хаан ордны хавар-2026” тусгай хөтөлбөрийн нээлт Богд хааны ордон музейн Ёслол хүндэтгэлийн талбайд болно.
5 дугаар сарын 19, 20-нд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
5 дугаар сарын 19-25-нд: Олимпын Таеквондогийн Ази тивийн Аварга шалгаруулах XXVII тэмцээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болно.
5 дугаар сарын 19-нд: МУСТА, ая зохиогч, морин хуур урлаач, судлаач Б.Сүхбаатарын "Хууртай монгол" уран бүтээлийн тоглолт, төслийн нээлт Монгол бөхийн өргөөнд болно.
5 дугаар сарын 20-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
5 дугаар сарын 20-нд: Дэлхийн зөгийн өдөр тохионо.
5 дугаар сарын 21, 22-нд: Төрийн Cоёрхолт "Харанга" хамтлагийн "Уянгалан дуулагч гитар" тоглолт болно.
5 дугаар сарын 21, 22-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
5 дугаар сарын 24-нд: Газрын тосны салбарын ажилтны өдөр тохионо.
5 дугаар сарын 24-нд: Иргэний агаарын тээвэрчдийн өдөр тохионо.
Орон нутагт:
5 дугаар сарын 23-нд: Өвөрхангай аймгийн Хөгжимт Драмын Театрын тайзнаа "Арвайн тал" тоглолт болно.
Хилийн чанадад:
5 дугаар сарын 23-ныг хүртэл: Францын Канн хотод болж буй Каннын олон улсын 79 дэх удаагаагийн кино наадамд Монголын уран бүтээлчид оролцож байна.
-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
