

Өнөөдөр Олон улсын музейн өдөр тохиож байна.
09:00 цагт: “Музейн судалгаа: Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” үндэсний музейн хурлын танхимд болно.
09:00 цагт: “COP17” бага хурлын хүрээнд Хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтыг Монголын Бизнесийн Зөвлөл (BCM) болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран зохион байгуулна.
10:00 цагт: УИХ дахь намуудын бүлэг Төрийн ордонд хуралдана.
11:00 цагт: Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сангийн тэргүүн С.Билэгсайхан, Удирдах зөвлөлийн гишүүд, Дэлхийн буриадуудын холбооны гүйцэтгэх хорооны дарга Романова, залуучуудын “Амин тоонто” холбооны удирдлагууд “Алтаргана-2026” их наадмын бэлтгэл болон Монголоос 1280 хүн оролцох талаар “Монгол ньюс” төвд мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 4 сарын үзүүлэлтүүд танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний статистикийн хорооны байранд болно.
11:40 цагт: “Хаан ордны хавар-2026” тусгай хөтөлбөрийн нээлт Богд хааны ордон музейн ёслол хүндэтгэлийн талбайд болно.
14:00 цагт: Эрүүгийн хуульд “гүтгэх” заалтыг нэмэх гэж байгаатай холбогдуулан санал бодол, байр суурь солилцох чөлөөт уулзалт Хэвлэлийн хүрээлэнд болно.
-Олон улсын музейн өдөрт зориулан “Энэрэхүйн хүч” үзэсгэлэнг Богд Хааны ордон музейд нээнэ.
Хилийн чанадад:
Италийн Розолина Маре хотноо дэлхийн залуучуудын “MAB” 3 дугаар чуулга уулзалт энэ сарын 22-ныг хүртэл болно.
Шизофрени өвчинтэй тэмцэх долоо хоног тохионо.
ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.v
