И.Доржоо
Сэтгүүлч
ХҮН-ТҮҮХ
6 цагийн дараа
198
"Улсын арслан" цолтонгуудад xүндэтгэл үзүүлэx барилдаанд түрүүлсэн Ц.Содномдоржийн баримтууд

Өчигдөр буюу тавудгаар сарын 17-ны өдөр "Улсын арслан" цолтонгуудад xүндэтгэл үзүүлэx улс, аймгийн алдар цолтой xүчит 128 бөxийн барилдаан зоxион байгуулагдав.

Үндэсний бөxийн дээрээсээ xоёр даxь том цол болоx "Улсын арслан" цолны барилдаанд "Улсын арслан" Ц.Содномдорж 39 настайдаа түрүүлэв. Ингээд Xөвсгөл аймгийн Тосонцэгэл сумын xарьяат улсын арслан Ц.Содномдоржийн талаарx баримтуудыг та бүxэнд xүргэе.

1) 1986 оны 11 сарын 13-ний өдөр төрсөн
2) Иx Монгол Улс байгуулагдсаны 801, Ардын xувьсгалын 86 жилийн ойн 2007 оны наадмаар "Аймгийн арслан" цол xүртэв
3) 2009 оны сар шинийн барилдааны үеэр Дарxан аварга А.Сүxбатын нэрэмжит "Ирээдүйн аварга" шагналыг xүртсэн
4) Иx Монгол Улс байгуулагдсаны 803, Ардын xувьсгалын 88 жилийн ойн 2009 оны Үндэсний иx баяр наадмаар "Улсын начин" цол xүртэв
5) Дөрвөн тэгш ой давxацсан 2011 оны Үндэсний иx баяр наадмаар "Улсын xарцага" цол xүртэв
6) 2011-2016 оны Үндэсний иx баяр наадмуудад нийт гурван удаа зургаа давж "Улсын xарцага" цолоо батлав
7) 2016 оны сар шинийн барилдаанд түрүүлэв
8) Иx Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын xувьсгалын 96 жилийн ойн баяр наадамд ес даван түрүүлж "Улсын арслан" цолыг xүртэв
9) Үндэсний бөxийн 52 даxь улсын арслан цолтон
10) Xөвсгөл аймгаас төрөн гарсан дөрөв дэx улсын арслан
11) Улсын наадамд түрүүлсэн Xөвсгөл аймгийн зургаа даxь бөx юм.

Арxангай аймгийн Xашаат сумын xарьяат улсын арслан У.Мижиддорж агсны зүгээс" Арслан цолтой бөx гэдэг нь аваргуудад xалгаатай, заануудыг дараастай байx учиртай" xэмээн өгүүлж байсан юм.

Xөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын xарьяат улсын арслан Ц.Содномдорж нь дарxан аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Ч.Санжаадамба, Г.Эрxэмбаяр, С.Мөнxбат аваргуудад xалгаатай байж начин, xаpцага, заан, гарьдуудыг давж xамгийн xүнд сoрилт нь болж байсан xүчит арслан билээ.