И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2 цагийн дараа
118
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон зорчих хөдөлгөөнд саад учруулж байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар эрчимтэйгээр нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж эхэлсэн.

Тодруулбал, өнгөрсөн онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 1436 ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлсөн юм. 

Ингэснээр явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайн хүртээмж сайжирч, иргэдийн аюулгүй, чөлөөтэй зорчих нөхцөл бүрдсэн. Мөн хотын өнгө үзэмж, орчны стандарт сайжрав.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС