m.mn
түрүүлж мэдээлнэ
Товч мэдээ
2 цагийн дараа
219
Үхрийн мах 48 мянга хүрээгүй ч тэтгэврийн хөгшчүүдэд чангадаж байна

Өдөр тутмын хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ иргэдийн анхаарлын төвд хэвээр байна.

Монгол улсын Ерөнхий сайд Н.Учрал амралтын өдрөөр "Хүчит шонхор" зах дээр очиж ажиллан махны үнийн өсөлт нөөцийн хомсдолын талаар мэдээлэл авч шалтгаан нөхцлийн талаар холбогдох албаныханд үүрэг өгсөн. Хүчит шонхор зах дээр үхрийн махны үнэ 48 мянган төгрөгт хүрлээ гэсний дагуу "Бөмбөгөр зах" дээрх үхрийн махны үнэ болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг сурвалжиллаа.

  • Үхрийн цул мах 36000 төгрөг
  • Үхрийн ястай мах 30000 төгрөг
  • хонины ястай мах 26000 төгрөг
  • хонины цул мах 30000 төгрөг

  • цагаан будаа 1кг 4000 төгрөг
  • бор будаа 1кг 6000 төгрөг

  • өндөг 1 ширхэг 600 төгрөг
  • польш алим 1кг 8500 төгрөг
  • мандарин 1 кг 10000 төгрөг

  • төмс 1кг 3000 төгрөг
  • хүрэн манжин 4000 төгрөг
  • монгол лууван 4000 төгрөг
  • монгол сонгино 5500 төгрөг

Иргэн: Манайх ам бүл 6-уулаа. 4 жоохон хүүхэдтэй учир би өөрөө ажил хийдэггүй зөвхөн нөхөр маань л ажилладаг.

Хүнсний Бүтээгдэхүүн гэлтгүй бүх л юмны үнэ өсөж байна. Өмнө нь 10000 төгрөгөнд гайгүй хэмжээтэй ногоо авдаг байсан бол одоо 1 байцаа 2 лууван л авч байна.

Нэмээд жоохон тараг сүү ногоотой авахад 50000 боллоо.

Өндөр настан: Хөгшин бид хоёр тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө амьдардаг. Тэтгэврээсээ зээлээ төлж, үлдсэнд нь хоол хүнс, эм тариагаа зохицуулдаг. Махны үнэ улам л нэмэгдээд байна. Хөгшин бид аяга шөл хийж уух махаа авж чадахаа болих нь ээ.