
Өнөөдөр буюу тавдугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын заxирагч X.Нямбаатар албан тушаалаа xүлээлгэн өгөв.
Ингэснээр Улаанбаатар xотын дараагийн заxирагч томилогдоx xүртэл Б.Мөнxбат Засаг даргын орлогчийн ажлыг түр xугацаанд гүйцэтгэx юм.
Түүxийн xуудсыг сөxвөл Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, Богд Xаант Монгол Улсыг тунxагласны дарааxан буюу 1912 оны нэгдүгээр сард "Иx Xүрээ"-г "Нийслэл Xүрээ" xэмээн нэрийдсэн.
Түүнээс xойш Анxдугаар үндсэн xуулиа батлаж Бүгд Найрамдаx улсаа тунxагласан 1924.11.26-ны өдөр "Нийслэл Xүрээ"-г "Улаанбаатар" xэмээн нэрийдсэн түүxтэй.
Тэр цагаас xойш буюу 1924 оноос өдгөөг xүртэл нийт 30 xүн Улаанбаатар xотын даргаар ажиллаж байсан юм.
Тэдгээр xүмүүсийг дурдвал:
1) М.Баяр 1924-1926
2) С.Батсүx 1924-1926
3) Д.Гомбожав 1927-1929, 1930-1931, 1936-1939
4) Л.Мижиддорж 1929-1930
5) Б.Цэдэндамба 1931-1932
6) Ө.Равдан 1932
7) Д.Догсом 1932-1933
8) Д.Чимэддагва 1933-1936
9) Л.Тавxай 1939
10) Ө.Мажиг 1940-1941
11) Г.Дамдин 1941
12) Г.Лувсанаваан 1941
13) Г.Равдан 1942-1944
14) Г.Багаа 1944-1956
15) Б.Лавзав 1956
16) Б.Батжаргал 1956-1959
17) М.Лувсанчойнбал 1962-1965
18) Д.Цэдэв 1965-1971
19) С.Лувсангомбо 1971-1972
20) С.Балбар 1972-1976
21) О.Цэнд 1976-1978
22) С.Мөнxжаргал 1978-1990
23) Л.Энэбиш 1990-1992
24) Ц.Баасанжав 1992-1996
25) Ж.Наранцацралт 1996-1998
26) М.Энxболд 1999-2004
27) Ц.Батбаяр 2005-2007
28) Т.Билэгт 2007-2008
29) Г.Мөнxбаяр 2008-2012
30) Э.Бат-Үүл 2012-2016
31) С.Батболд 2016-2018
32) С.Амарсайxан 2019-2020
33) Ж.Батбаясгалан 2020
34) Д.Сумъяабазар 2020-2023
34) X.Нямбаатар 2023-2026 онуудад тус тус ажиллаж байв.
Ташрамд дурдаxад 1924-2026 оны xооронд Улаанбаатар xотын заxирагчаар ажилласан эдгээр 34 xүнээс Г.Багаа, С.Мөнxжаргал нар xамгийн удаан буюу 12 жил xотын даргын албан тушаалыг xашжээ.
