

Монгол улс сүүлийн 3 жилд 80, 90 мянган тоннын 300-350 сая долларын мах экспортолсон. Энэ хугацаанд нөөцөн дээр ямар нэгэн доголдол үүсээгүй явж ирсэн.
Нийслэлд 8-9 тонн мах бэлдээд гаргахад хаврын 4, 5 сарын дутагдлыг нөхдөг байсан.
Махны хомсдол шатахууны үнэтэй холбоогүй. Сүүлийн хоёр жилд малын зүй бус хорогдол багассан.
Бодлогын зохицуулалтын алдаанаас болоод өмнө нь засгийн газрын оролцоо шаардлагагүй явагдаж байсан ажил. Хуулиараа орон нутгийн зүгээс мах нөөцлөх ажлыг хийдэг байсан бол одоо төр оролцох шаардлагатай боллоо.
Экспортод дийлэнхдээ гаргадаг мах бол адуу, ямаа, сарлагийн мах. Харин бидэнд нөөцлөх хэрэгтэй мах нь үхэр, хонины мах.
Жил жилийн махны чанар сайжирч байгаа.
Бидний хувьд импортоор орж ирж буй барааны үнийг хянаж байгаа ч дотооддоо хийх боломжтой мах нийлүүлэх, нөөцлөх мах бэлтгэх дээр алдлаа.
Нийт 10 хувийн инфляцийн 4 хувь нь мах байна.
Зохион байгуулалтын алдаа гаргасны улмаас нийтийн бухимдлыг хүргээд, ерөнхий сайдаараа мах яриулаад байна.
