m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
3 цагийн дараа
253
Ж.Сандагсүрэн: Дараагийн хотын даргын таамагт миний зураг ч явж байна

Өнөөдөр НИТХ-ын ээлжит 7-р хуралдаанаар 28 асуудал хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Сандагсүрэнгээс тодрууллаа. Тэрээр "Дотоод журмын дагуу хоёр цаг тутам завсарлах ёстой. Завсарлах хугацаанд бүлэг, ажлын хороодууд хуралдаж байна. Хуульд заасны дагуу шийдвэрүүд гарч, намын тодорхой албан тушаал яригдахад нам, бүлэг дээр яригддаг. Тэр дагуу явах байх. Албан тушаал солигдох бүрт таамаг мэдээлэл явж байдаг. Тэр дунд миний зураг ч явж байсан.  Албажсан захирамжтай нь танилцаагүй байна. 16 мегатөслийн хувьд ЗГ-аас гарсан шийдвэр шүү дээ. Асуудал байхгүй байвал  16 мегатөсөл цаашаа явна. Хуулийн асуудал байвал шалгуулна. МАН-ын мөрийн хөтөлбөрт орсон ажил шүү дээ. Хуулийн дагуу иргэдийн хурлаар дараагийн хотын даргын асуудал яригдана. Хотод ЗГ-аас тодорхой хэмжээний хүүгийн хөнгөлөлтийн төсөв батлаад, ХХААЯ-аас махны нөөц бүрдүүлэх, зах зээлийн үнэ тогторжуулах ажил явдаг. Махны үнийн хөөрөгдөлд нөөцийн махны нөлөө хэр их вэ гэдэгт өнгөрсөн намар судалгаа хийж, тэр дагуу тендер зарладаг. Жилийн жилд арваад компани л оролцдог байсан. 

Дэлхийн эдийн засагтай холбоотой ханшийн уналт, түлшний хомсдол, инфляци зэрэг нөлөөлж байна. Махны нийлүүлэлт бага байна. Махаа борлуулахыг хүсэхгүй байгаагаас үнэ өсч байна. Махны үнэ бууруулна гэж тооцоолж байсан ч үнэд нөлөөлөөгүй байж болно. Зах зээл дэх махны нийлүүлэлт бага учраас махны үнэ өслөө. 

Том төслүүд шийдэгдэхгүй удах тусам хөрөнгө оруулалтын зардал нэмэгддэг. Иймээс ЗГ хурдан шуурхай ажиллах байх. 

Ирцээс харахад 8 төлөөлөгч албан ёсны чөлөөтэй байна. Эхний ирц 30-тай байна. Үүнийг төлөөлөгчид ч ярьж, цагийг нь бүртгэж, дотооддоо хариуцлагын асуудал ярьж байна. Нийслэлийн төлөөлөгч нар тусдаа ажил хийж байгаа нь зүйтэй юу үгүй юу гэдгийг ч бас ярьж байна" гэлээ.