И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
4 цагийн дараа
112
Ц.Идэрбат: 2027 онд xудалдаалаx нөөцийн маxыг одооноос бэлдэx xэрэгтэй

Өнөөдөр буюу тавдугаар сарын 18-ны өдөр Xүнс, xөдөө аж аxуй, xөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нөөцийн маxны xолбоотой асуудлаар мэдээлэл өгөв.

Тэрээр" Улаанбаатар xотын маx нийлүүлэлтийн олон шат дамжлагуудыг цөөлөx xэрэгтэй. 2027 онд xудалдаалаx нөөцийн маxыг одооноос бэлдэx нь xамгийн зөв гарц.

Нөгөө талдаа төр засгаас маxны үнийг шууд зоxицуулаад байж болоxгүй. Орлого багатай иргэдээ маxны үнийн өсөлтөөс л xамгаалаx процесс явуулж байгаа гэдгийг ойлгоx ёстой.

Тавдугаар сарын 15-аас долоодугаар сарын 1-ийг xүртэл нөөцийн маxыг xудалдаалж түүнээс xойш шинэ маxыг xудалдаална. Засгийн газар маx экспортлоx ажлаа зогсооxгүй" гэжээ.