
НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. Тэрээр "Хардалт, сэрдэлт хуваагдал дээд цэгтээ хүрлээ. Бүх төсөл хөтөлбөрийг хараар будаж байна. Хэмжээ хязгаараасаа давлаа. Хардалт сэрдэлт мэдээж байх ч хэмжээ хязгаартай байх ёстой. Бүх юм муу гэсэн үг биш. Бүх юм сайн гэсэн юм биш. Энэ нь өнөөдөр нийслэлийн хэвийн үйл ажиллагааг алдуулах хэмжээнд хүрлээ. Одоогоор дараагийн хотын даргад яригдсан зүйл алга" гэлээ.
