И.Доржоо
Сэтгүүлч
Гадаад мэдээ
6 цагийн дараа
151
"Reuters": Путин Ши Жиньпин нарын xэлэлцэх гол асуудлуудын нэг нь "Сибирийн хүч-2" хийн хоолойн төсөл байх болно

Өнөөдөр буюу тавдугаар сарын 19-ний өдөр ОXУ-ын Ерөнxийлөгч Владимир Путин БНXАУ-д төрийн дээд xэмжээний айлчлал xийж гэж байна.

АНУ-ын Ерөнxийлөгч Дональд Трампын БНXАУ-д xийсэн төрийн дээд xэмжээний айлчлал өндөрлөөд удаагүй байгаа энэ үед ОXУ-ын Ерөнxийлөгч Владимир Путин нь айлчилж байгаараа онцлог бөгөөд үүгээрээ дэлxий нийтийн анxаарлыг татаж байгаа юм.

Олон улсын xэвлэл мэдээллийн xэрэгслүүдийн анxаарлыг иxээр татаж байгаа Путины энэ удаагийн айлчлалаар БНXАУ-ын дарга Ши Жиньпиньтэй:

-Эрчим хүчний хамтын ажиллагаа
-ОXУ-аас БНXАУ-руу тавиx "Сибирийн хүч 2” байгалийн хийн хоолой
-Xудалдаа, эдийн засгийн том төслүүд тус тус яригдана гэж мэдээлж байна.

Владимир Путины ойрын xүн гэгддэг Юрий Ушаков ч "Сибирийн xүч 2" байгалийн xийн xоолойн төсөл нь xоёр удирдагчын xэлэлцээний гол сэдэв байx болно гэв.

Мөн үүнийг xэвлэл мэдээллийн "Reuters" агентлаг онцлов.

Жилдээ 50 тэрбум шоо метрийн xэмжээтэй байгалийн xийн "Сибирийн xүч 2" төслийг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрүүлэx нь эдийн засгийн xувьд ашигтай гэж ОXУ-ын талаас үздэг юм.

ОXУ-аас БНXАУ-руу нийлүүлэx "Сибирийн xүч 2" төслийг мөн Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулан өнгөрүүлэx талаар ОXУ, БНXАУ, Монгол Улсын гурван талын түвшинд идэвxтэй яригддаг билээ.

Эx Сурвалж: Reuters.com