m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төрийн нам
6 цагийн дараа
274
Дараагийн хотын даргаар тодроод буй Б.Пүрэвдагва гэгч хэн бэ

   Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, нийслэлийн намын  дараагийн хурлын товыг зарлах,  хотын даргад нэр дэвшигчийг тодруулна. Экс дарга Х.Нямбаатарыг огцруулсан амралтын өдрөөс хойш дараагийн хотын даргын таамаг хөвөрч, тэр дунд нь ерөнхий сайд асан Г.Занданшатар, ерөнхий сайдын зөвлөх Ж.Сандагсүрэн, СДМЗХ- ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагва, МАН-ын генсек Я.Содбаатар гэхчилэн нэрс яригдсанаас хамгийн бодитой нь Б.Пүрэвдагва болж байна.

   Бяруузанын Пүрэвдагва нь Монгол Улсын их сургуулийг улс төр судлаач мэргэжлээр төгсссөн. 2017 онд Австрали улсын Нью-Кэслийн их сургуульд Тогтвортой хөгжлийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.

-2009-2011 онд нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоо /НАМОХ/-ны дарга

-2009-2011 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Намын байгуулалтын газрын Улс төрийн ажилтан

-2011-2012 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын шадар туслах

-2013-2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн

-2016-2017 Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын орон тооны зөвлөх зэрэг албан тушаалыг хашиж, 2017 оноос Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн даргаар ажилласан. Одоо МАН- ын залуучуудын байгууллага болох СДМЗХ- ны ерөнхийлөгчөөр ажиллаж байна.