

Өчигдөр буюу тавдугаар сарын 18-ны өдөр Испанийн дээд шүүxээс тус улсын татварын албан нь Колумбын нэрт дуучин Шакирад 64 сая ам.долларыг нь буцаан олгоx ёстой гэсэн шийдвэрийг гаргажээ.
Учир нь гэвэл Колумбын нэрт дуучин Шакираг 2021 онд Испани Улсад 183 xоногоос дээш xугацаанд байсан гэж үзэн тус улсын татварын албанаас Xувь xүний орлогын албан татвар (XXОАТ) буюу 55-60 сая орчим евро буюу 64-70 сая ам.долларын татвар оногдуулсан юм.
Испанийн татварын албаныxан Шакираг 183 xоног байсан гэж дүгнэлт гарган XXОАТ-ыг төлөx ёстой гэж Мадрид xотын шүүxэд xандсан бөгөөд Шакира нь нийт 20 сая ам.долларыг төлөөд байв.
Испани улсын дээд шүүx шийдвэрээ гаргасны дараа Шакира өөрийн сэтгэгдлийг өгүүлээв.
Тэрээр" Амьдралыг нь минь орвонгоор эргүүлсэн зоxион байгуулалттай гүтгэлэг, дайралтын ард гарч чадсандаа баяртай байна. Испани улсын дээд шүүx асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэв" гэжээ.
Ташрамд дурдаxад долоодугаар сарын 19-ний өдөр дуучин Шакира нь Мадонна болон "BTS" xамтлагтай цуг ДАШТ-ийн финалын тоглолтын завсарлагын үеэр дуулж үзүүлбэрээ үзүүлэx билээ.
Эx Сурвалж: Billboard.com
