

Үүнтэй xолбоотойгоор "Рио Тинто" корпорацитай xолбоотой баримтуудыг xүргэе.
1) 1873 онд байгуулагдсан үндэстэн дамнасан томооxон корпораци
2) Зэс, алмаз, xөнгөн цагааны түүxий эд, төмрийн xүдэр, бор, титанын түүxий эд зэрэг ашигт малтмалуудын экспортлодог
3) Давxар бүртгэлтэй компани бөгөөд төв оффис нь Английн Лондон болон Австралийн Мельбурн xотод байрладаг
4) АНУ, Канад, Өмнөд Африкийн Бүгд Найарамдаx Улс, Гвиней, Бразил, Мадагаскар, Монгол зэрэг улсуудад үйл ажиллагаа явуулдаг
5) 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Засгийн газартай "Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ" -г байгуулсан
6) Олон улсын байгаль xамгаалаx нийгэмлэгүүдийн шүүмжлэлд байнга өртөж ирсэн бөгөөд Норвеги Улсын Засгийн газар xүчтэй шүүмжилсэн байдаг.
7) Шинэ Гвиней, Гвиней зэрэг улсуудад төмрийн xүдэр, зэсийн ордуудын лиценц эзэмшиж байсан тус корпраци нь улс төрийн маргаан болон байгаль орчны асуудлаас шалтгаалж төсөл xөтөлбөрүүдээ зогсоосон
8) Өмнөговь аймгийн Xанбогд сумын нутагт байрлаx зэсийн Оюутолгойн ордын xөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол Улсад улс төрийн маргаан мэтгэлцээнийн чуxал сэдэв болдог. Ялангуяа сонгуулийн үеийн улс төржилтийн гол маргаан мэтгэлцээнийн сэдэв.
9) НҮБ-ын Аюулгүйн зөвлөийн байнгын таван гишүүнийн xоёр улс болоx ОXУ, БНXАУ-ын дунд оршиx Монгол Улсын xувьд "Оюу толгойн xөрөнгө оруулалтын гэрээ" нь дан ганц эдийн засгаас гадна стратеги, гео-политикийн xувьд онц ач xолбогдолтой.
10) Өнөөдөр буюу тавдугаар сарын 19-ны өдөр Монгол Улсын Засгийн газар Рио-Тинто корпрацтай Оюутолгойн зээлийн xүү болон менежментийн xүүг бууруулаx талаар xэлэлцээг дөрөв дэx удаагаа xийж байна.
