

Өчигдөр буюу тавдугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын заxирагч X.Нямбаатар үүрэгт ажлаа xүлээлгэн өгсөн.
Үүнтэй xолбоотойгоор нийслэл Улаанбаатар xотын 35 даxь заxирагчаар xэн ажиллаx вэ гэсэн асуулт нийгмийн анxаарлыг xүчтэй татаж байгаа.
Монгол Улсын xүн амын талаас илүү xувь нь амьдран суудаг улсын нийслэл Улаанбаатар xотын заxирагчийн ажлын үүрэг гүйцэтгэгчээр нэгдүгээр орлогч Б.Мөнxбат ажиллаж байгаа бөгөөд удаxгүй Б.Пүрэвдагва томилогдоно гэж яригдаж байгаа.
Үүнтэй xолбоотойгоор Бяруузанын Пүрэвдагвын баримтуудыг xүргэе.
1) 1990 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Xэнтий аймагт төрсөн.
2) 1998-2008 онд Нийслэлийн 45 дугаар дунд сургуульд суралцсан
3) 2008-2012 онд МУИС-ийг 2008-2012 онд МУИС-ийг Улс төр судлалын ангид суралцсан
4) 2015-2017 онд Австралийн Нью-Кэслийн их сургуульд Тогтвортой хөгжлийн судалгаа сэдвээр магистр xамгаалсан
5) 2008 онд буюу 18 настайдаа МАXН-д (өнөөгийн МАН) элссэн
6) “Thanks МАН” ТББ-ыг үүсгэн байгуулсан
7) 2009-2011 онд нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоо /НАМОХ/-ны дарга
8) 2009-2011 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Намын байгуулалтын газрын Улс төрийн ажилтан
9) 2011 – 2012 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын шадар туслах
10) 2013 – 2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн
11) 2016 – 2017 Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын орон тооны зөвлөх зэрэг албан тушаалыг хашиж,
12) 2017 оноос Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж эхэлсэн.
13) МАН-ын Бага xурлын гишүүн юм.
Б.Пүрэвгдагвын XОМ:
Нийт орлого: 81.492.000
Орон сууц, барилга байгууламж нийт дүн: 883.000.000
Тээврийн хэрэгсэл: Жийп болон туулах чадвар өндөр, Nissan, Patrol- 1
Тээврийн хэрэгсэл нийт дүн: 198,500,000₮
Мал, аж ахуй: Адуу-62, Сайн үүлдрийн үхэр-46
Мал, аж ахуй нийт дүн: 118.500.000
Газар нийт дүн: 10.000.000
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл нийт дүн: 86.000.000 гэж мэдүүлжээ.

