m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
44 мин дараа
195
Ж.Сандагсүрэн: Дараагийн хотын дарга бүх талуудад хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх хэрэгтэй

Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн хурал болж байгаатай холбоотой МАН-ын тэргүүлэгч гишүүн Ж.Сандагсүрэнгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа. Тэрээр  "Нутгийн өөрийн удирдлагын байгууллага дотроосоо нэгнийхээ нэрийг дэвшүүлдэг байсан. Намын томилгоо л байдаг шүү дээ. Гол нь хотыг одоогийн нөхцөл байдалд хариуцлага хүлээж авч явах хүн л хэрэгтэй. Бүх талуудын итгэлийг хүлээж, хүлээн зөвшөөрөгдөх хүн байх хэрэгтэй. Хуулиараа намаас санал болгоод иргэдийн хурал хэлэлцэж шийдэх ёстой. Жил бүр НИТХ дээр засаг даргыг ажлыг үнэлж дүгнэдэг. Түүгээр хангалттай ажилласан гэж гарсан. Хотын даргад 4-5 хүний нэр яригдаж байна. 

Нийслэлийн Засаг дарга бүх ард иргэдээс сонгогдвол нэгдмэл улсын сонгуулийн тогтолцоо өөр байдал руу шилжинэ. Ерөнхий сайд парламентаас сонгогддог нөхцөлд хүчний тэнцвэр алдагдана. Махны үнийг хөөрөгдөөгүй. Зах зээлийн зарчмаар жил бүрийн хавар махны үнэ өсдөг. Махны үнэ буулгадаг нийслэл болон ЗГ-аас авч хэрэгжүүлдэг арга хэмжээ нь мах нөөцлөх. Нөөцөлсөн махаа хавар зохистой үед нь борлуулж, үнийн өсөлттэй тэмцдэг. Энэ удаагийн нөөцийн мах зохистой түвшинд нөлөөлсөнгүй гэж ЕС үзэж байгаа юм. Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчид нийслэлийн намын даргын бодлого шийдвэрийг ярилцах нь зүй ёсных. Тэр дагуу л хуралдах гэж байна" гэлээ.