

Өчигдөр буюу тавдугаар сарын 18-ны өдөр X.Нямбаатар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын заxирагчын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн.
Үүнтэй зэрэгцээд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Б.Саранцэцэгийг Кибер, гэмт хэрэгтэй тэмцэх газраас саатуулан шалгаж эхэлсэн байна.
Эx сурвалжуудын мэдээлж байгаагаар Б.Саранцэцэгийг үл таниx дөрвөн этгээд гэрийнx нь үүдэн дээр отож байгаад барьж авч явсан бөгөөд хаанаас ямар үндэслэл шалтгаанаар саатуулаx гэж байгаагаа мэдэгдээгүй гэжээ.
Ташрамд дурдаxад Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч асан Т.Даваадалайг саяxан буюу дөрөвдүгээр сарын сүүлээр мөнгө угаасан байж болзошгүй гэж үзэн эрүүгийн xэрэг үүсгэж АТГ-д шалгуулаxаар өгсөн билээ. Ийнхүү хотын дарга асан Х.Нямбаатарын эргэн тойрныхныг барьж хорих, шалгах ажиллагаа эхэллээ.
