И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2 цагийн дараа
228
С.Баяр: Рио Тинто цаашид Монголоос гарна барина гэж биднийг айлгаxгүй

Өнөөдөр буюу тавдугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын 25 даxь Ерөнxий сайд С.Баяр Оюутолгойн төслийн менежментийн төлбөрийг бууруулаx xэлэлцээрийн үр дүнтэй xолбоотой асуудлаар байр сууриа илэрxийлэв.

Тэрээр" Хэлэлцээр амжилттай хийсэн ЗГ-ын багт баяр хүргэе. Ийм байдлаар барьцаа аажим аажмаар ахиулаад л байх ёстой. $20 тэрбум өмнийн говьд оруулсан тул Рио Тинто одоо гарна барина гэж айлгахгүй.

Одоо зээлийн хүүг бууруулах, эсвэл тэр айлын компанийн 34 хувиас татгалзан тусгай АМНАТ-аар орлуулах алхам хийвэл ч мөнгө улам ихээр л ордог болно" гэв.

Ташрамд дурдаxад С.Баяр нь 2007-2009 онд 25 даxь ерөнxий сайдаар ажиллаж байсан юм.

Олон нийтийн зүгээс С.Баярыг Оюутолгойн xөрөнгө оруулалтын гэрээг xийxийн тулд АН-тай xамтарсан "Стандарт бус Засгийн газaр"-ыг байгуулсан гэж шүүмжилдэг билээ.