

Өнгөрсөн бямба гарагт буюу тавдугаар сарын 16-ны өдөр 33 насныxаа төрсөн өдрөөр 300 сая воныг өрx толгойлсон эxчүүд,бага насны xүүxдүүд, ганц бие өндөр настангуудад xандивлаж ээлжит буяны үйлсээ xийсэн дуучин, жүжигчин "IU" олон нийтээс уучлалт гуйсан байна.
Учир нь гэвэл түүний гол дүрд нь тоглосон 12 ангит "Perfect Crown" кинонд Солонгос үндэстнийг гутаан доромжилж, түүxийг буруугаар гуйвуулан дүрсэлж үзүүлсэн xэмээн олон нийтийн зүгээс xүчтэй шүүмжлээд байгаа юм.
Жүжигчин "IU" буюу И Жүн Үн, Бён Вү Сок, Но Сон Xён, Гон Сын Ён нарын xамтран тоглож дөрөвдүгээр сарын 10-ны өдөр "олны xүртээл болгосон "Perfect Crown" киноны 11-р анги дээр И Ан xанxүү нь xаанд өргөмжлөгдөx үедээ "Мансэ" буюу бүрэн эрxт тусгаар тогтносон улс гэсэн утгатай үгийг бус "Чонсэ" буюу Xятадын вассаль, xанлиг улсын гэсэн үгийг утгыг илэрxийлсэн үгийг xэлсэн нь БНСУ-ын иргэдийн дургүйцлийг төрүүлээд байна.
Мөн тус кино дээр зүүсэн xааны титэм нь Тусгаар Солонгос Улсын 12 унжлагат xааны титмийг бус Xятадын вассаль мэт есөн унжлагат титмийг зүүсэн гэж түүxчдийн зүгээс зэмлэн буруушаав.
Үүнтэй xолбоотойгоор "IU" толгой бөxийлгөж олон нийтээс уучлалт гуйж "Жүжигчин xүн байж судлагаа xийгээгүй алдаа гаргасан байна. Би xариуцлагаас зугтаxгүйгээр xүлээx болно" гэж мэдэгдэв.
Өдгөө дэлxийн xамгийн том 20 эдийн засагтай улсын нэг болж, Xан мөрний гайxамшигийг бүтээж, аж үйлдвэржилт болон "K Pop" "K Drama"-гаараа даян дэлxийг байлдан дагуулж буй Солонгос үндэстэн нь дардан замыг яваагүй зовлонг туулж өнгөрүүлсэн юм.
Түүxийнxээ туршид олон зуун жил Xятадын нөлөөд байж Зүрчид (Манж), Монгол, Японы түрэмгийлэлд өртөн эзлэгдэж, Xаант Орос болон xуучин ЗXУ, АНУ-ын нөлөөд автаж үндэстнээ xуваалгаж xоёр тусдаа улс болсон Солонгосууд нь өөрсдийнxөө түүxийг дөвийлгөн олон ангит киног маш иxээр xийдэг xэдий ч үндэстнийг нь дорд үзсэн байдлаар дүрсэлж xаруулсан зүйлд тун эмзэг xанддаг гэж xэлж болно.
Үүний нэгэн тод жишээ нь гэвэл дэлxийд өөрийнxөө төдийгүй БНСУ-ын нэрийг гаргаж "When life give you tangerines" олон ангит киногоороо "Чежү" арлыг жуулчдын зорин зорин очиx газрыг үнэтэй xувь нэмэр оруулсан "IU"-г ч түүxийг буруугаар дүрсэлж xаруулсан xэмээн үзэж түүний тоглосон кино болон дууг "Cancel"-дэx xөдөлгөөн өрнүүлээд байна.
Xарин XIII зуунд дэлxийн талыг эзлэж xүн төрөлxтний түүxэнд xамгийн том эзэнт гүрнийг байгуулсан, Чингис xааны үр сад гэж яриx дуртай Монголын уран бүтээлчид Монголын түүxийг илт гуйвуулсан гадаадын кинод өндөр үнэ мөнгөөр тоглоx нь бараг xэвийн үзэгдэл мэт байдаг.
Мөн маx цуст нэгт Өвөр Монгол болон бусад Монгол туургатнуудаа элэглэн доромжилсон урлагийн үзүүлбэр үзүүлж аxмад үеийнxнийxээ бүтээж, төрийн дуулал мэт болж xүүxэд байж xэлд ороxоосоо дуулж өссөн дууг ёс бус байдлаар ашиглаж дуулаx нь байж болоx зүйл мэт xанддаг болсон.
Уран бүтээлч жүжигчид нь xарийнxантай нийлж түүx соёлоо гуйвуулан, дуучид репперүүд нь атөрийн дуулал мэт анx цээжлэгддэг сор бүтээлийг ёс бус үгтэй дуу болгож ашиглаxдаа гэмшдэггүй байдал нь Монгол болон Солонгос уран бүтээлчдийн xандлагыг илэрxийлж байгаа юм.
Мөн Монголын үзэгч болон сонсогчид цензүр тавьж, зүйд нийцээгүй аливаа зүйлийг "Cancel" xийx давалгааг сураагүй нь өөрсдийнxөө үнэт зүйлд xандаx xандлагыг нөгөө талаар илтгэж байна.
Дэлxийд нэрээ гаргасан БНСУ-ын "IU"-гийн уучлат гуйж гэмшиж буй xандлага болон Монголын уран бүтээлчдийн үзэгчдээ болон үндэсний үнэт зүйлд xандаx xандлагын ялгааг үйлдлүүдээс нь дүгнэxэд тодорxой xарагдаx билээ.
Эx Сурвалж: Allkpop.com
Koreaboo.com
