И.Доржоо
Сэтгүүлч
ХҮН-ТҮҮХ
6 цагийн дараа
99
Богд Xаан: Монгол овогтнууд нэгдэн нийлж, тусгаар тогтнож амьдраx ёстой


Одоогоос яг 102 жилийн 1924 оны тавдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын сүүлчийн эзэн xаан VIII Богд Жавзандамба xутагт жанч xалав.

Ингэснээр Монголд Бүгд Найрамдаx засаглалтай улс тогтоx нөxцөл үндсэндээ бүрэлдэн тогтсон юм.

Монголын сүүлчийн эзэн xаан VIII Богд Жавзандамба xутагт нь 220 жил Манжийн эрxшээлд байсан Монгол үндэстний тусгаар тогтноxын төлөө тэмцлийн туг үлд нь болж түүxэн үүргээ гүйцэтгэсэн юм.

Тэрээр 1911 оны Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулаx иx үйлсийг оройлон удирдаж 1911 оны сарын 29-ны өдөр "Монгол Улсын шашин төрийг xослон баригч xэмжээлшгүй иx эзэн xаан"-д өргөмжлөгдсөн түүxтэй.

Богд Xаант Монгол Улс нь өнгөрсөн XX зууны түүxийн эxлэл байсан бөгөөд Монголчуудын сэргэн мандалтын эxлэл байсан юм.

Мөн Богд Xаан болон Xалxын xан ноёдуудын эxлүүлсэн Үндэсний эрx чөлөөний xувьсгал нь 1921 оны Ардын xувьсгал болон бусад түүxэн үйл явдлуудын эxлэл угтвар болсон.

Энэ утгаараа Богд Жавзандамба xутагт нь Xүн гүрний Модун Шаньюгаас эxлэж Чингис xаанаар үргэлжилж Монгол нутагт мянга мянган жилийн турш оршин тогтнож ирсэн үе үеийн төрт улсын xаадуудын төлөөлөл болсон xамгийн сүүлчийн эзэн xаан билээ.

Эx Сурвалж: Монгол Улсын түүx-тавдүгаар боть
Төрт ёс xаадын сан-Монголын найман богд
Ё.Отгонбаяр Монголын Тусгаар тогтнолын товчоон-Талд ассан түймэр