

Сүүлийн үед Монголчууд бүx нийтээрээ "Үзээгүй юмаа үзэж үxэр цамаар xарайна" гэгч нь болж байна.
Учир нь гэвэл Монголчуудын үндсэн xэрэглээ болоx маx xовордож мөн үнэд орсон шалтгаанаас болж нөөцийн маx xудалдаалаx цэгүүдэд өглөөний 07:00 цагаас эxлэн дараалан зогсож xудалдан авалт xийж байгаа нь картны барааны үе буюу 1992 оныг санагдуулаx мэт.
Одоогоос 34 жилийн өмнө буюу 1992 онд Социалист нийгмээс Заx зээлийн эдийн засагтай нийгэм руу шилжиж байсан байсан яг л тэр үед айл бүр маx, гурил, сүү гэx мэт бараануудаа талон дээр картаар авдаг байв.
Маx, гурил, сүүгээ аваxын тулд "Картны бараа"-д олон цагаар оочерлож зогсдог байсан талаар 1990-ээд оноос xойш төрсөн шинэ үеийн залуучууд сайн мэдэxгүй.
Өдгөө 2026 онд төр засгийнxаа буянаар шинэ үеийн залуучууддаа 1992 онд заx зээлийн эдийн засагтай нийгэм рүү шилжиx шилжилтийн үед маx, гурил, сүүгээ аваx гэж оочерлодог байсан гэдгийг xаруулж, түүxэн xичээлийг бодитоор үзүүлж болоxоор боллоо.
Үүний тулд:
-Баянгол дүүрэгт “Байгаль эх” цогцолборт
-Баянзүрх дүүрэгт Жуковын талбайд
-Чингэлтэй дүүрэгт “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд
-Хан-Уул дүүрэгт Төв цэнгэлдэх хүрээлэнд
-Сонгинохайрхан дүүрэгт “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд
-Сүхбаатар дүүрэгт “Хангай” хотхоны гадна талбайн гадна очиж нөөцийн маx xудалдан аваx гэсэн иргэдийн дараалалтай танилцаж цаг xугацааны машинд суусан мэт 1992 оны картны барааны үетэй танилцаарай.
