m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
7 цагийн дараа
92
Хохирогч: Газраа чөлөөлөөд 13 жил болоход байрандаа орсонгүй, хань ижлээ ч алдлаа

Өнөөдрийн өргөдлийн байнгын хороогоор орон сууцны залилах гэмт хэргийн талаар хэлэлцлээ. Байнгын хорооны үеэр ЦЕГ-ын хурандаа н.Батдэлгэр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч, хохирлын тоон мэдээллийн талаар мэдээллэлээ. Тухайлбал,

-2024 онд 15889 залилах гэмт хэрэг гарснаас 456 нь орон сууцны залилангийн гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнд 820 иргэн 32.5 тэрбум төгрөгөөр хохирсон. 

-2025 онд 16966 залилах гэмт хэрэг гарснаас 512 нь орон сууцны залилан бүртгэгдсэн. Үүнд 1445 иргэн хамрагдаж, 62.8 тэрбум төгрөгөөр хохирчээ. 

-2026 он гарсаар эхний дөрвөн сарын байдлаар 6870 залилангийн гэмт хэрэг бүртгэгдсэнээс 199 нь орон сууцны залилан байна. Үүний улмаас 1348 иргэн хохирч, 22.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. 

Цагдаагийн ерөнхий газар шалгагдаж байгаа, хохирогчийн тоо, хэмжээ их компани хохирогчийн тоо: 

"Хөх сувд" төслийн хохирогч н.Баярмаа "Нийслэлийн дахин төлөвлөлтийн орон сууцанд захиалга өгөөд таван жил болж байгаа ч барилгын ажил сүүлийн 1.8 жил огт явагдаагүй. Газрын эзэд газраа чөлөөлсөн ч 12 жилийн хугацаанд орон сууцанд орж чадаагүй мөн хохирсон. Анх 2022 онд хийсэн гэрээг 2026 онд гэрээг шинэчлэхдээ татварын хуулийг зөрчиж ирүүлсэн. Өнгөрсөн хугацаанд хэрэгжиж байгаа гэрээний үүргийг шинэчилсэн гэрээгээр тусгаж өгөөгүй. Бид төсөлд шалгалт оруулж, төсөл хаанаа юунаас болж гацаад байгаа зангилааг тайлж, төрийн зүгээс анхаарч өгөөч гэх хүсэлтэй байна. 

Хохирогч н.Сонинтуяа: Манайх СБД-ийн 9-р хороонд дахин төлөвлөлтөөр  баригдаж байгаа Босма констракшнтай гэрээлж газраа чөлөөлсөн. Үүнтэй  холбоотой 200 гаруй хохиргч байна. Бид газраа чөлөөлөөд 13 жил болсон ч өнөөдрийг хүртэл байрандаа орж чадалгүй хохирч байна. Энэ хугацаанд хань ижлээ алдлаа. Хууль хяналт, барилга хот байгуулалтын яам нь хяналттай ажиллаж, дахин төлөвлөлтийн ажлаа эхлүүлж болдоггүй юм уу?

Ийнхүү хувийн хэвшилд биш төрөөс зохион байгуулсан дахин төлөвлөлтийн хүрээнд залилуулж, газраа чөлөөлсөн, захиалга өгсөн иргэд дуу хоолойгоо төрд хүргэлээ. Хохирогч, мөнгөн дүн жил ирэх тусам нэмэгдэж байгааг эндээс анзаарч болно. Хохирогчид эцэстээ залилагчид биш гомдол гаргаж өгсөн ч авч хэлэлцдэггүй прокурор, шүүхийнхэнд гомдож байгаа талаар учирлаж байна. 

Төр нь иргэдийнхээ  аюулгүй амьдрах баталгаат нийгмийг бүтээх биш эсрэгээрээ иргэдээ залилдаг болсон цаг дор найдвартай газар л хөрөнгө оруулалт хийж, орон сууц захиалах хэрэгтэйг эдгээр хохирогчид харуулж банйа.