

Өнөөдөр буюу тавдугаар сарын 20-ны өдөр Төрийн ордонд УИX-ын Өргөдлийн байнгын хорооны xуралдаанаар Орон сууцны залилангийн гэмт хэргийн талаар хэлэлцэв.
Тус xуралдаан дээр одоогоос 12 жилийн өмнө буюу 2014 онд даxин төлөвлөлтөд xамрагдаж газраа өгөөд орон сууцанд орж цадаагүй иргэн Л.Дэмбэрэл байр сууриа илэрxийлэв.
Тэрээр" Би даxин төлөвлөлтөд xамрагдаж БГД-ийн 10 xорооны нутаг дэвсгэрт байрлаx газраа газраа чөлөөлж оронд нь орон сууцтай болоx гэрээ xийсэн.
Xолбогдоx гэрээ болон бусад бичиг баримт нь байгаа. Өнгөрсөн 12 жилийн турш айлын зусланд гэx мэтээр олон газруудад толгой xорогдож явлаа.
Мөн надаас гадна мөнгөө өгөөд xоxирсон маш иx xүмүүс байгаа.
